Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шүүгч Ч.Хосбаяр хохирогч Ц.Энхбаярыг гомдоожээ

Сүхбаатар дүүргийн шүүхийн шүүгч Ч.Хосбаяр “долдугаар сарын 1”-нд цагдаа нарын гарт хүүгээ алдсан хохирогч Ц.Энхбаярыг гомдоожээ. Учир нь, тэрээр цагдаагийн экс дарга нарт холбогдох хэргийг хэлэлцэх шүүх бүрэлдэхүүнийг даргалсан. Эхний өдрийн шүүх хурлын хэлэлцүүлгийн үеэр хохирогч Ц.Энхбаяр эрхэм шүүгчийг санаандгүй “чи” гэж хэлснээс болж, түүнээс сэтгэл эмзэглүүлсэн гомдмоор үг сонсчээ. Шүүгч Ч.Хосбаяр түүнд хандан “Шүүх хурлын үеэр шүүгчид хүндэтгэлгүй хандлаа. Тэгж яривал, таныг хохирогч гэж үзэх эсэх нь одоо болтол эргэлзээтэй” гэж уурссан гэнэ.

Шүүгчийн энэ үг хохиргч Ц.Энхбаярыг голд нь ортол гомдоожээ. Тэрээр “долдугаар сарын 1”-нд хүүгээ алдсанаас хойш дөрвөн жил шаналж, дээлтэйгээ хатаж яваа.
Өмнө нь шүүх хуралд оролцож үзээгүй хүн шүүх хурлын дэг жаягийг тэр бүр мэдэхгүй. Тэглээ гээд шүүгч хүн хохирогчид ингэж хандсан нь бүдүүлэг гэдгийг ч хохирогч нарын өмгөөлөгчид хэлсэн юм.
Шүүгчийн дээрх үгэнд гомдсон Ц.Энхбаяр гуай шүүх хурлыг хаяж гарсан. Шүүх хурал шударга бус явагдсаныг тэрээр илэрхийлсэн билээ.   

0 Сэтгэгдэл
Энхбаяр гэгч худал дүр исгэгч зайлаа,
Tim aimshgiin yg heleegyi l bna daa. Ooe gpmdoh olon yum baigaa daa. ta byy emzegle.Harin hyyhdiig mani tiim baidald oruulaad oorsdoo alban tushaaliin toloo yhen hatan zymgej yavaa mash muu zohoin baiguulagchdad gomduushtai.
Хамгийн их уншсан