Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Туркээс Грек рүү цагаачид зорьж эхэллээ

Африк тивээс Европ руу цагаачлах урсгал өөрчлөгдөж байх шиг байна. Туркээс Грек рүү зорих цагаачид сүүлийн долоо хоногт хэдэн 100 цагаач хүн цувах боллоо. Грекийн Лесбос арал дээр очихыг хүссэн цагаачид Газардундын тэнгис гатлан Италийн эрэгээс холуур явж байна. Италийн эргийн хамгаалалтынхан Ливи улсаас ирж байгаа цагаачдыг дийлэхгүй байхад ийнхүү Грек рүү цагаачид нэмэгдэж, Евро бүсийн орнуудыг хүндрэлд оруулсаар байна. Туркийн эрх баригчид энэ асуудал дээр анхаарал хандуулах болно гэсэн байр суурь илэрхийлсэн ч дорвитой арга хэмжээ авахгүй байгаа юм. Цагаачид газар нутгаа солихын хажуугаар олон 100 хүн амиа алдсаар байгааг НҮБ-аас анхааруулсаар өдийг хүрсэн. Энэ тал дээр Европын холбоо шийдвэрлэх гарц олох хэрэгтэй гэдгийг хэвлэлүүд онцолсоор байгаа юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан