“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд “Тавантолгой” ХК 12 мянган мод тарьж ургуулаад байна
“Хүнсний хувьсгал”-ын хүрээнд 2023 онд мал төхөөрөх, мах боловсруулах дөрвөн үйлдвэр ашиглалтад оржээ
Соёолжийн нүхэн гарцаас Нарантуул захын уулзвар хүртэлх замын баруунаас зүүн тийш явах чиглэлийн хөдөлгөөнийг нээнэ
Тавдугаар сарын 12-ноос эхлэн ихэнх нутгаар хална
Э.Цэндбаатар өнөөдөр мэргэжлийн боксын 10 дахь тулаанаа хийнэ
Арьс, шир боловсруулах үйлдвэрүүдэд олон улсын LWG стандартыг мөрдүүлнэ
ОХУ-ын засгийн газар огцорчээ
Морин хуураа түгээн дэлгэрүүлж, сурталчлан таниулж, зааж сургахыг бүх талаар дэмжинэ
“Эрдэнэс Тавантолгой” ХК 330 мянган мод тарьж ургуулаад байна
Тусгай олимп төрөл буюу 500, 800 метр зайд гүйгчдээс бүртгэлийн хураамж авахгүй
Өөрийгөө ялж 400 кг турсан бүсгүй
Майра Лизбет Росалес яг хагас тонн жинтэй, орноосоо босох нь бүү хэл, чөлөөтэй хөдөлж чаддаггүй байсан. Гэтэл одоо тэрээр өөрийгөө ялахын гайхамшгийг үзүүлэн 400 кг жингээ хасаад байна. Америк даяар түүнийг дэлхийн хамгийн тарган эмэгтэй гэдэг байлаа.
Ингээд тэрээр турахаар шийдэж 11 удаа мэс засал хийлгэн, хоолны дэглэм барьж, тусгай жороор хооллосны хүчинд 400 кг жин хасч амьдрах итгэл найдвартай золгоод байна.
“Би яг л үхэж байсан, Миний зургийг хар л даа.Аймшигтай байгаа биз. Одоо би дахиад 30 кг хасаххэрэгтэй байна” гэж тэрээр АВС-д өгсөн ярилцлагадаа дурджээ.
“Итгэл найдвараа хэзээ ч бүү алд, тэмцсээр л бай. Бидэнд ганцхан амьдрал л заяасан, түүнийхээ төлөө тэмцэх хэрэгтэй” гэж тэр бусдад зөвлөж байна.
2008 онд түүнийг өөрийн хоёр настай зээгээ өөхөөрөө дарж хөнөөсөн гэж буруутгаж байсныг уншигчид санаж байгаа. Майрагийн эгч Жейми Росалес хүүгээ түүнд харуулж орхисон гэдэг. Майра ч бяцхан хүүг дараад алчихсан гэж хүлээж байлаа.
Гэтэл жаал хүү зодуурын улмаас нас барсан болох нь илэрсэн. Уг нь Жеймиг хүүхдээ зодож байхыг хэн ч хараагүй. Гэхдээ тэр өдөр тэрээр хүүгээ үхтэл нь зодож орхиж. Эгчийгээ шоронд орохоос эмээсэн Майра бурууг өөр дээрээ хүлээж байсан ч цагдаагийнхан учрыг төдөлгүй олж Майраг буруугүй болохыг тогтоон хэрцгий Жейми Росалесыг, 15 жилээр шийтгэсэн байна.

0 Сэтгэгдэл