Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Солонгос моодноос гарчээ

Хайлаастын эцэст байрлах хоёр давхар шар байшингийн үүдээр ороход “Бүртгэгч” гэсэн бичигтэй цаас урдаа тавьсан зургаа, долоон эмэгтэй их л завтай сууж байх юм. БНСУ-д ажиллах хүсэлтэй Чингэлтэй дүүргийн харьяалалтай залуучуудыг бүртгэж буй цэгийн дүр зураг нэг иймэрхүү. Төв цэнгэлдэхэд оочерлож хоёр, гурав хоног хонож байж бүртгүүлдэг байсан тэр үеийг одоо бодоход ч сэтгэл эмзэглэмээр.
Гэтэл Өмнөд Солонгосыг зорих хүсэл моодноос гарч бүртгэл нь эл хульхан байгаад албаны хүмүүс хүртэл нууцхан баярлаж суугаагаа нуусангүй. Залуус маань харьд бус эх орондоо ажиллаж амьдрахыг илүүд үздэг болжээ гэдэг нь тодорхой харагдаж байлаа.
Бүртгэл эхлэхтэй холбоотой тус газрын гадаа 10 гаруй залуу хоносон гэнэ. Өглөөний есөн цаг болж, бүртгэл эхлэхэд тэгтлээ их хүн

Бүртгүүлэх хүсэлтэй иргэд 18-39 настай, гэмт хэрэгт холбогдоогүй байх, БНСУ-аас албадан гаргах буюу тус улсыг орхин явах захирамж гаргуулаагүй, визний татгалзсан хариу авч байгаагүй, Монгол Улсаас гарах эрхээ хязгаарлуулаагүй, эрүүл мэндийн хувьд өвчингүй  /элэгний В, С вирус, сүрьеэ, БЗХӨ гэх мэт/  байх шаардлагатай аж. Насны хувьд анхаарах хэрэгтэй зүйл ажиглагдсан. 1972 наймдугаар сарын 17-нд төрсөн 39 настай нэгэн эрэгтэй бүртгүүлэх боломжгүй гээд зогсч байхтай таарлаа. Учир нь, 1972 оны наймдугаар сарын 27-наас 1994 оны наймдугаар сарын 27 хүртэлх хугацаанд төрсөн хүмүүсийг бүртгэх ёстой аж. Арван хоногийн өмнө төрчихсөн учраас ийнхүү бүртгүүлэх боломжгүйд хүрчээ. Бүртгүүлсэн иргэдээс солонгос хэлний төвшин тогтоох шалгалтыг наймдугаар сарын 25, 26-нд зохион байгуулах юм байна. Албаны хүнтэй уулзаж дараахь тодруулгыг авлаа.
 

Б.Цацрал: БНСУ-ын талаас ямар нэгэн квот өгөөгүй

/Чингэлтэй дүүргийн Хөдөлмөр халамж үйлчилгээний газрын хөдөлмөр эрхлэлтийн албаны дарга/

-Бүртгэл эхэлснээс хойш хэчнээн хүн бүртгүүлээд байна вэ?
-Өнгөрсөн жилийг бодоход бүртгүүлэх хүсэлтэй хүмүүсийн тоо харьцангуй гайгүй байна. Одоогийн байдлаар 304 хүн бүртгүүллээ. /17 цагийн байдлаар/  13 цагаас хойш хүмүүс бүр багасчихлаа. Маргааш, /өнөөдөр/ нөгөөдөр бүртгүүлэх хүмүүсийн тоо нэг их нэмэгдэхгүй болов уу. Эхний өдөр л идэвхтэй байдаг. Өнгөрсөн жил манай дүүргээс 1060 хүн бүртгүүлсэн.

-Өнгөрсөн жил бүртгэхдээ эрэгтэй, эмэгтэй гэж тус бүрт нь БНСУ-ын талаас квот өгсөн. Энэ жилийн хувьд?
-БНСУ-ын талаас ямар нэгэн квот өгөөгүй. Эмэгтэй хүмүүсийн хувьд ч бага бүртгүүллээ. Үүнийг ч бид зөв алхам гэж бодож байгаа. Эмэгтэйчүүдийг ажилд зуучлахад маш хүндрэлтэй. Өнгөрсөн жил 4000 хүний нэр бүртгэснээс 1500 хүн ажлын байранд зуучлагдсан. Үүний дотор эмэгтэй хүн бараг байхгүй байсан шүү дээ.

-Цаанаас квот тогтоогоогүй болохоор дүүргийн хэмжээнд бүртгүүлэх хүсэлтэй иргэдийн тоог хязгаарлахгүй байх нь ээ?
-Үгүй. Манай дүүргийн хэмжээнд дээд тал нь 1100 хүн бүртгээрэй гэсэн. Аймаг, сум, дүүргүүдэд тоо зааж өгсөн.

-Бүртгүүлж буй хүмүүсээс ямар нэгэн санал хүсэлт гаргаж байна уу. Хөдөө ажиллаж байгаа Чингэлтэй дүүргийн харьяалалтай хүн тухайн газраа бүртгүүлж болох уу гээд асууж байгаа харагдлаа?
-Яг л харьяалалын дагуу бүртгүүлэх ёстой учир ямар ч боломжгүй. Харин шийдэхээр нэг асуудал гарсан. Өнгөрсөн жил бүртгэлийн хураамж гээд 30 мянган төгрөг авсан. Харин энэ жил бүртгэлийн хураамж 24 ам.долларыг Монголбанкны ханшаар бодож тушаах ёстой. Үүнээс шалтгаалан зөрүү гарлаа. Зарим хүн нь 31.550 төгрөг тушаасан байхад 31.660 төлсөн байсан. Гэтэл өнөөдрийн ханш нь 31.656 юм билээ. Ингээд илүү, дутуу тушаасан хүмүүс зөрүү өгч авах асуудал гарсан.

-Өмнөд Солонгосыг бус Өмнийн говийг зорьцгооё гэж сүүлийн жилүүдэд их яригдсан. Энэ жилийн бүртгэлээс харахад энэ биелэлээ олж байх шиг ээ?
-Ний нуугүй хэлэхэд бүртгүүлэх хүмүүс ийм бага байгаад дотроо баярлаж сууна. Хүний газарт эрсдэл үүрээд гэр бүлээсээ хол ажиллах хэцүү шүү дээ.
Монголдоо уул уурхай, барилгын салбарт ажиллагсад Солонгост ажилласнаас илүү цалин авдаг болсон. Үүнийг залуус олж харсанд баяртай байна. Амь, амьдрал нь Солонгос юм шиг боддог залуучууд байхгүй болжээ. 


Н.Батдорж: Төгсөөд ажлын байр олдохгүй хэцүү юмаа

/Бүртгүүлж буй залуу/

-Ажилладаг уу эсвэл сурдаг уу?
-Оюутан. Дөрөвдүгээр курс.
-Сургуулиа төгсөөд эх орондоо ажиллах боломж алга уу. Солонгос улсад очиж хар бор ажил хийх нь дээр гэж үү?
-Төгсөөд ажлын байр олдохгүй хэцүү юмаа. Тэгээд ч залуу байгаа дээрээ гадаад улс оронд очиж юм үзэж нүд тайлангаа ажиллая л гэж бодсон. Цалин арай илүү өндөр байх.
-Ямар мэргэжлээр төгсч байгаа вэ?
-Нягтлан бодогч.
-Харин ч хөдөлмөрийн зах зээлд эрэлттэй мэргэжил юм биш үү. Ажлын байраа судалж үзсэн юм уу?
-Үзсэн. Дандаа л ажилласан жил заачихсан байна лээ. Тэгэхээр төгсч буй оюутнуудад хэцүү биз дээ.  

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан