Урт цагааны авто зогсоол нээлттэй ажиллаж байна
Баяр наадмын найруулагчийн багийг эцэслэн сонголоо
Улсын аварга Ч.Санжаадамбад Гавьяат тамирчин цол хүртээлээ
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал “Сүрээр дарагч” хэмээх гал улаан морин жилийн Сар шинийн мэндчилгээ дэвшүүллээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн сар шинийн мэндчилгээ
Сар шинийн баярт зориулсан хүчит 256 бөхийн барилдаанд Улсын заан М.Лхагвагэрэл түрүүлэв
“Талх Чихэр” ХК-ийн Хуулийн зөвлөх И.Өлзийбаяр “Хөдөлмөрийн гавьяаны улаан туг”-ийн одонгоор энгэрээ мялаалаа
Ирэх арав хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
Дипломат албаны дээд цол хүртээлээ
Ардын багш Д.Сэрээтэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
Ховдын хязгаарт таарсан даяанч

Гэрэл зураг сонирхогч Л.Жаргалсайхан сүүлийн хэдэн жилийн турш байгалийн тэр тусмаа Монголын шувуудын зургийг авч байгаа билээ. Хэдийгээр мэргэжлийн гэрэл зурагчин биш ч гэлээ түүний авсан шувуудын зураг олны анхаарлыг татах болсон билээ. Саяхан тэрээр өөрийн ээлжит аяллынхаа явцад Ховд аймгийн Хар-Ус нуурын эрэгт яваа бадарчин ламтай таарснаа бичиж, гэрэл зургийг нь авчээ.
Л.Жаргалсайханы бичсэнээр нутгийнхан түүнтэй очиж уулзаад хоол хүнс хувцаалцаж, жаал хуучлаад ирэхдээ сүүлийн таван жилийн туршид дөрвөн сар нь даяанчлан ном уншиж яваа нэгэн юм байна хэмээн ярьжээ. Халуун хүйтэнд эзгүй хээр ийм их ачаа үүрээд хээр хоноглоод ийн даяанчлан явахад түүнийг хээрийн салхи, чоно хоёр л айлгадаг гэнэ. Үнэн чин зориг, сүсэг бишрэлтэй, тэсвэр, тэвчээртэй хүн юм байна гэж хүндэтгэн бодоод зургийг нь хуваалцаж байна гэжээ.
Ховд нутаг гэдэг хэрийн хүний тэсвэрийг шалгах их сүрлэг уул нурууд, эгц байц хавцал, хад чулуу, ус нууруудтай. Харин бадарчин эрд энэ бүхнийг даван гарах зүрх зориг байх ёстой. Учир нь тэр номонд гэгээрэх их үйлсэд өөрийгөө зориулж яваа билээ.
Аянчин маань бадарчинтай дотносож танилцахыг хүссэнгүй. Үнэндээ тэр бадарчинг биш шувуугаа л анаж байсан учраас ховор зочинтой ийн гэнэт таарчээ.

0 Сэтгэгдэл