Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Батлут сайдын албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөхөөр болжээ Голомт банк ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаа зарлаж байна Нийслэлд цас орохтой холбогдуулан холбогдох байгууллагууд бэлтгэлээ хангаад байна Ипотекийн зээлийн санхүүжилтийг 500 сая ам.доллар хүртэлх шинэ эх үүсвэрээр нэмэгдүүлнэ Н.Учрал: 141 мянган ахмадын тэтгэврийн зөрүүг арилгаж, инфляцтай уялдуулан дахин 10 хувиар нэмнэ Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн, Хөдөө аж ахуй, байгаль орчны сайд Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД АЛЕКСЕЙ НИКОЛАЕВИЧ ЕВСИКОВ ЗАВХАН АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА Цэндбаатар мэргэжлийн боксын 16 дахь тулаанаа өнөөдөр хийнэ Хүннү хотын усан хангамжийн дэд бүтцийн бүтээн байгуулалт 85 хувийн гүйцэтгэлтэй байна
“Манай зогсоол танд нээлттэй” уриалгыг дэмжин хамтран ажиллахыг уриалж байна

Сар шинийн баяр, амралтын өдрүүдэд ахмад настандаа хүндэтгэл үзүүлэн золголт хийх уламжлал Монгол орны өнцөг булан бүрд өргөн хүрээнд зохион байгуулагддаг.Дээрх өдрүүдэд хүн амын нягтаршлаас хамааран ялангуяа нийслэл хотын тодорхой бүсүүдэд замын хөдөлгөөний ачаалал эрс нэмэгдэж, хөдөлгөөний эрчим буурдаг. Үүнтэй холбоотой иргэд, байгууллагаас “Манай зогсоол танд нээлттэй” уриалгыг дэвшүүлэн, өөрсдийн эзэмшлийн талбай, зогсоолыг золголт хийж буй иргэдэд түр хугацаанд нээлттэй ашиглуулах санаачилга гаргасан нь цахим орчинд олон нийтийн талархлыг хүлээгээд байна.Өнөөдрийн байдлаар бүх шатны төрийн байгууллага болон Монголын сууц өмчлөгчдийн холбооны дээд зөвлөл зэрэг хувийн хэвшлийн 34 байгууллага баярын өдрүүдэд замын хөдөлгөөний ачааллыг бууруулах, иргэдийн аюулгүй, тав тухтай зорчих нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэсэн хамтын ажиллагааны хүрээнд дэвшүүлээд буй уриалгыг дэмжин оролцохоо илэрхийлээд байна. Иймд иргэн, аж ахуй нэгж Та бүхнийг баярын өдрүүдэд “Манай зогсоол танд нээлттэй” уриалгыг дэмжин хамтран ажиллахыг уриалж байна

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан