Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Батлут сайдын албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөхөөр болжээ Голомт банк ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаа зарлаж байна Нийслэлд цас орохтой холбогдуулан холбогдох байгууллагууд бэлтгэлээ хангаад байна Ипотекийн зээлийн санхүүжилтийг 500 сая ам.доллар хүртэлх шинэ эх үүсвэрээр нэмэгдүүлнэ Н.Учрал: 141 мянган ахмадын тэтгэврийн зөрүүг арилгаж, инфляцтай уялдуулан дахин 10 хувиар нэмнэ Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн, Хөдөө аж ахуй, байгаль орчны сайд Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД АЛЕКСЕЙ НИКОЛАЕВИЧ ЕВСИКОВ ЗАВХАН АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА Цэндбаатар мэргэжлийн боксын 16 дахь тулаанаа өнөөдөр хийнэ Хүннү хотын усан хангамжийн дэд бүтцийн бүтээн байгуулалт 85 хувийн гүйцэтгэлтэй байна
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хэнтий аймагт ажиллалаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Хэнтий аймгийн иргэд хөдөлмөрчидтэй уулзаж, нийгэм, эдийн засгийн байдал, төр, засгаас авч хэрэгжүүлж байгаа ажлын талаар товч танилцууллаа.Тэрбээр Хэнтий аймгийн ерөнхий боловсролын нэгдүгээр сургуулийн ахмад багш З.Цэдэннямыг Гавьяат багш, “Ундрах бүл” хоршооны дарга Л.Гансүхийг Аж үйлдвэрийн гавьяат ажилтан цолоор шагналаа.

Ерөнхийлөгч төрийн дээд цол, одон, медаль хүртсэн эрхмүүдэд болон гэр бүл, хамт олонд нь баяр хүргэж, удахгүй болох “Сүрээр дарагч” хэмээх гал морин жилийн баярын мэндийг өргөн дэвшүүллээ.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх мөн аймгийн Батноров сумын иргэдтэй уулзаж, Баянбулаг багийн малчин Б.Ганбатын гэр бүлд Улсын аварга малчин цол гардууллаа.Б.Ганбат нь гэргий П.Ариунбилэгийн хамт 30 орчим жил мал маллаж байгаа бөгөөд сүүлийн гурван жил 100 эхээс 100-110 төл бойжуулж, 2025 оны эцэст 1,229 толгой мал тоолуулсан байна. 

Сүүлийн 3 жилд цөөн болон огт малгүй 10 өрхийг 620 толгой малтай болгож зургаан шавь малчинтай болжээ. Б.Ганбат нь 2016 онд Сумын аварга малчин, 2020 онд Аймгийн аварга малчин цол хүртэж байжээ.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх мөн Хэнтий аймгийн Дадал сумын Онон багийн саальчин Ц.Баярмаад Улсын аварга саальчин цол хүртээлээ.Ц.Баярмаа нь мал сүргээ жил дараалан өсгөн үржүүлж, 2025 оны эцэст 350 толгой малтай болоод байна.  47.5-93.8 мянган литр сүү сааж, цагаан идээгээ зах зээлд нийлүүлэхийн зэрэгцээ арга туршлагаа залуу малчдад сурган хоёр шавьтай болжээ.

Ц.Баярмаа нь 2021 онд Сумын аварга саальчин, 2023 онд  Аймгийн аварга саальчин цол хүртэж, 2025 онд МҮОНРТ-ийн нэрэмжит “Алтан тугалын эзэн”-ээр шалгарчээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан