Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Архидалтаар үнэмлэхүй аварга болохоор нь Монголыг орхичихоо юу


Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын судлаачид дэлхийн улс орнуудын архи согтууруулах ундааны хэрэглээний байдлыг судалж дүгнэлт гаргасан байна. Энэ судалгаагаа 2013 оны эцсийг 2000 онтой харьцуулан гаргаж архины хэрэглээ өсч буурч байгааг, худалдаалсан архины нь статистик дүнгээс үндэслэн  15-аас дээш насны хүн амд нь хуваан гаргажээ.
Энэ судалгаагаар  хамгийн их “уудаг” орноор Литва улс шалгарсан нь насанд хүрсэн нэг хүнд жилд 14 литр архи согтууруулах ундаа ногдсон гэнэ. Эдний араас Австри, Эстони, Чех улсууд оржээ. Энэ гурван улсад насанд хүрсэн нэг жилд дунджаар 11-12 литр согтууруулах ундаа хэрэглэдэг  байна.
Манай умард хөрш Орос тавдугаарт жагссан бол энэтхэг, туркууд  жилд 1-3 литр архи согтууруулах ундаа хэрэглэдэг гэжээ.
Хамгийн хуурай улс бол Индонез гээд энд энэ үзүүлэлт бараг тэг гарсан байна.
Харин манайд  өсвөр үеийнхний /12-17 нас/ 70.6 хувь нь согтууруулах ундааг хэрэглэж үзсэн гэж Дэлхийн зөн, Архидалт Мансуурлын эсрэг ассоциацийн хийсэн судалгаагаар гарчээ. Мөн энэ судалгаагаар монголын нэг хүнд жилд 28 литр архи согтууруулах ундаа ноогддог гэсэн байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан