Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахыг та дэмжих үү

Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг ажлын хэсэг гаран сүүлийн гурван жилийн хугацаанд судлаж байгаа хэдий ч тодорхой зөвшилцөлд хүрэхгүй байсаар өнөөдрийг хүрээд байгаа билээ. Тиймээс ард түмний санал асуулгаар шийдвэрлэх нь зөв гэж үзээд байгаа юм. Харин иргэн та Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах талаар ямар саналтай байна вэ. Хэрэв үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт орвол доорхи өөрчлөлтүүд гол нь байх юм.

  • -Ерөнхийлөгчийн эрх мэдлийг багасгаж, Ерөнхий сайдад хариуцуулдаг болох,
  • -Улсын ерөнхий прокурор, бүх шатны шүүгчид, Үндсэн хуулийн цэцийн гишүүдийг Ерөнхийлөгч биш Ерөнхий сайд томилдог байх,
  • -Баг, сум, хорооны Засаг даргыг намаас нэр дэвшүүлэхгүй иргэд өөрсдөө сонгодог болох,
  • -Ерөнхий сайд танхимынхаа сайд нарыг өөрөө нэр дэвшүүлэн шууд томилох,
  • -Эрдэнэт, Дарханыг хотын статустай болгох,
  • -99 гишүүнтэй, таван жилийн бүрэн эрхтэй парламенттай байх гэх мэт.
Уншигч та саналаа өгөхийн сацуу сэтгэгдлээ үлдээгээрэй.
 

0 Сэтгэгдэл
Өнөөдрийн парламент гар хүрэх хэрэггүй шүү
Өнөөгийн энэ хэд ч нэг л биш ээ, Бүгд луйварчид шүү дээ.
энэ парламент дэмий дээ
Хамгийн их уншсан