Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

COP17: Ган гачгийн тэсвэртэй байдлын хөрөнгө оруулалтын сангийн албан ёсны нээлтийг хийлээ COP17 хуралд 181 улсын төлөөлөл оролцож байна Улаанбаатар хотын гэр хорооллын 10 мянган өрхийг нарны эрчим хүчинд холбох талаар хэлэлцэв Улаанбаатарын сэргээгдэх эрчим хүч, эрчим хүчний сүлжээний шинэчлэлд Европын хөрөнгө оруулалтын банктай хамтрах хүсэлтээ илэрхийлэв НҮБ-ын Хүн амын нутагшил суурьшлын хөтөлбөртэй гэр хорооллын шинэчлэл, хүртээмжтэй орон сууц, хот байгуулалтын чиглэлээр хамтарна "Лоро Пиана" компани Сүхбаатар аймагт хэрэгжүүлж буй "Дасан зохицохуйн зам” хөтөлбөрөө өргөжүүлэх сонирхлоо илэрхийлэв НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Амина Мохаммед Монгол Улсын манлайллыг өндрөөр үнэллээ БНСУ-тай бодит үр дүнтэй төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхэд анхаарна Ой, байгаль хамгааллын салбарт 200 сая евро, 100 сая ам.долларын санхүүжилт татах боломж бүрдэв COP17 бага хурлын дээд түвшний парламентын форум эхэллээ
“Лалын улс”-ын зэвсэгт бүлэглэл цаашид ямар ”улс” болох вэ

Алан хядагч “Лалын улс” зэвсэгт бүлэглэл өөрийн хянаж байгаа газар нутагтаа  цаашид хэрхэн өөрийн гэсэн улс байгуулах тухай старатеги болсон 24 хуудас төлөвлөгөөг “The Guardian” сонин нийтэлсэн байна. Энэ баримт бичигт зэвсэгт бүлэглэлийнхний дотоод байгууламж, зарчмыг үндсэндээ тунхагласан гэнэ.
“Лалын улс” зэвсэгт бүлэглэл 2014 оны зургадугаар сард Ирак, Сирийн нутагт “халифат”- аа тунхагласан. Юун түрүү харьяат иргэдийнхээ биеэ авч явах байдлыг биеэ ил гаргасан хувцас өмсөхөөс эхлүүлээд цагаа үрж тагтаа үржүүлэхийг хүртэл бүхнийг хориглосон байна.
Баримт бичигт дурдсанаар бол зэвсэгт дайчид  төрийн байгууламжаа “халифат”-аа тунхагласны дараа зохион байгуулж бүрдүүлэх гэнэ. Энэ баримт бичигт бас боловсролын тогтолцоо, суртал нэвтрүүлэг, олон улсын харилцаа, газрын тос, байгалийн хийн худалдаанд тавих хяналтын тухай оруулжээ.
Энд алт, газрын тос, байгалийн хий олборлоход хувийн хөрөнгө оруулалтыг хориглох ч улс түүхий эд худалдан авч боловруулах эрхтэй байх гэнэ. Мөн туршлагатай дайчдын сургуулилах болон хүүхдүүдийг  бэлтгэх цэргийн баазын нэгдсэн сүлжээ байгуулах юм байна.

Энэ баримт бичгээс үзэхэд алан хядагч байгууллагын эсрэг ажиллагаа явуулж байгаа барууны эвслийн өмнө нэлээд том асуудал гарч ирж байна хэмээн The Guardian бичсэн байна. Энэ нь “зүгээр нэг байлдааны ажиллагаа биш”, Лалын улс нь зэвсэгт дайчдынхаа тоогоор ч биш асар том” хэрэг гэнэ. “Хэрэв барууныхан “Лалын улс”-ыг сэтгэцийн гажигтай дээрэмчид гэж үзэж байгаа бол асар том алдаа” гэж АНУ-ын чөлөөнд байгаа генерал Стэнли Маккристал тайлбарласан байна.
0 Сэтгэгдэл
Дэлхийн хүчирхэг гэх бүх орны эсрэг зогсч улсаа байгуулж хилээ тэлж бас европыг аймшиг дор дарамтлаж байгаа гэж бодвол мундаг стратегчид удирдаж байгаа бүлэглэл гэдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Манай бөө, селфич, кэнды крашчин,офшор данстан, АНУ дахь үл хөдлөхийн худалдаачин нарыг тэр хүмүүст дагалдуулан стратеги гүйцэтгэл гэдэг юманд сургах юмсан
Hurdan gazariin hursnuus archih heregtei
Apkanistan Irakiin dainaas ehleed l Evropuud uursdiiguu bulshlah nuhee uhaj eheljdee. Banga aldaj buudaagui baihaa.
Oros Amyrik hoyr aidag bolno shuu dee?
ewne buzar novshnyyd amjihguiee
Хамгийн их уншсан