Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
“Адуу мал” брэндийг Европын зах зээлд гаргалаа
УИХ-ын гишүүн, Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат, УИХ-ын гишүүн Н.Батбаяр, Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мөнхбат  тэргүүтэй төлөөлөл энэ сарын 16-нд  Хөгжлийн банкны бондын санхүүжилтээр Дархан-Уул аймагт хэрэгжиж буй төсөл, хөтөлбөрүүдийн явцтай танилцсан юм.  “Дархан нэхий” компани   жилд 500 мянган нэхий болон савхин хувцас үйлдвэрлэж байна. Харьяа  гутлын үйлдвэр нь  жилд 500 мянган хос гутал зах зээлд нийлүүлсэн байна. Мөн  “Адуу мал” брэндийг бий болгожээ. Тус компани Евро стандартын шаардлага хангасан бүтээгдэхүүн үйлдвэрлэж, эцсийн бүтээгдэхүүнийхээ 60 гаруй хувийг гадаад зах зээлд экспортолж байна.  “Дархан нэхий” компани “Чингис бонд”-ын санхүүжилтийн эх үүсвэрээс 4 хувийн хүүтэй, 5 жилийн хугацаатай 14 тэрбум төгрөгийн зээл авсан байна.  Харин хүүгийн төлбөр нь 2015 оны хоёрдугаар сараас төлөгдөж  эхэлжээ. Тус үйлдвэр нь Итали, Испани,Тайланд улс руу хагас боловсруулсан шир, ОХУ руу арьсан бүтээгдэхүүн экспортолж байгаагийн зэрэгцээ Европын хэд хэдэн улстай бүтээгдэхүүнээ экспортлох гэрээ байгуулжээ. Түүнчлэн цахим худалдааны томоохон сүлжээ болох www.alibaba.com сайтаар олон улсын хэрэглэгчдээс онлайн захиалга авч эхэлсэн байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан