Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Батлут сайдын албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөхөөр болжээ Голомт банк ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаа зарлаж байна Нийслэлд цас орохтой холбогдуулан холбогдох байгууллагууд бэлтгэлээ хангаад байна Ипотекийн зээлийн санхүүжилтийг 500 сая ам.доллар хүртэлх шинэ эх үүсвэрээр нэмэгдүүлнэ Н.Учрал: 141 мянган ахмадын тэтгэврийн зөрүүг арилгаж, инфляцтай уялдуулан дахин 10 хувиар нэмнэ Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн, Хөдөө аж ахуй, байгаль орчны сайд Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД АЛЕКСЕЙ НИКОЛАЕВИЧ ЕВСИКОВ ЗАВХАН АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА Цэндбаатар мэргэжлийн боксын 16 дахь тулаанаа өнөөдөр хийнэ Хүннү хотын усан хангамжийн дэд бүтцийн бүтээн байгуулалт 85 хувийн гүйцэтгэлтэй байна
Долоодугаар сарын 1-нээс 18 нас хүрээгүй хүүхэд мопед, скүтер, суррон унахгүй

УИХ-аас Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж суррон, скүтэр, мопедын хэрэглээг зохицуулсан. Уг хуулийн төсөл 2026 оны зургаадугаар 12-ны өдөр эцэслэн батлагдаж, 2026 оны долоодугаар сарын 1-ний өдрөөс хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлнэ.

Тодруулбал, 2026 оны долоодугаар сарын 1-нээс улс, нийслэлийн хэмжээнд 18 нас хүрээгүй хүүхэд мопед, скүтер, суррон унахыг хуулиар хориглолоо. Насанд хүрээгүй хүүхэд мопед (скүтер болон түүнтэй адилтгах үзүүлэлт бүхий тээврийн хэрэгсэл) унавал эцэг, эх асран хамгаалагч болон тухайн тээврийн хэрэгслийг хариуцагч аж ахуйн нэгжид хариуцлага тооцох юм.

Мопед (скүтер болон түүнтэй адилтгах үзүүлэлт бүхий тээврийн хэрэгсэл)-тэй холбоотой өмнө нь нийслэлд хэрэгжиж байсан зохицуулалтуудыг хүргэж байна.

Нийслэлийн Засаг даргын 2026 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн “Зөвшөөрөл олгох тухай” А/552 дугаар захирамжаар мопед (скүтер болон түүнтэй адилтгах үзүүлэлт бүхий тээврийн хэрэгсэл)-ыг түрээслүүлэгч байгууллагуудад Зөвшөөрлийн тухай хуулийн дагуу эрх олгож, нийслэлийн нутаг дэвсгэр дэх нийтийн эзэмшлийн гудамж, талбайг ашиглуулах гэрээ байгуулж, үйл ажиллагааг албан ёсоор эхлүүлсэн.

Скүтер болон мопедын түрээсийн үйлчилгээ үзүүлэх зөвшөөрлийг “Тапатрип эжэнси” ХХК, “Эко технологи” ХХК, “Хурд хүч” ХХК, “Жэт шаринг” ХХК, “Юү гөү” ХХК, “Безен номт” ХХК гэсэн зургаан компанид тодорхой шаардлагын хүрээнд олгож дараах зохицуулалтыг хэрэгжүүлсэн.

Үүнд

-Мопед, скүтер болон түүнтэй адилтгах үзүүлэлт бүхий тээврийн хэрэгслийг бүртгэлжүүлсэн

-Зорчих зам, эгнээ, зогсоолын талбайг нэмэгдүүлж, тусгаарлах, тэмдэг, тэмдэглэл хийх шаардлагатай газруудад хөдөлгөөнийг хориглох тэмдэг байршуулсан

-Аюулгүй байдлыг хангах, гарч болзошгүй осол, зөрчлөөс урьдчилан сэргийлж, зөрчилд хариуцлагын системийг хэрэгжүүлсэн

-Хурдны хязгаарыг 20 км/ц-аас хэтрэхгүй байхаар тохируулсан

-Насанд хүрсэн хүн жолоодох, Е-Mongolia системээр нэвтэрсний үндсэн дээр түрээслэх боломжийг бүрдүүлсэн

Үүний дараа Авлигатай тэмцэх газрын “Шийдвэр хянасан тухай” албан бичгээр дээрх зөвшөөрөл олгосон захирамж, зохицуулалтуудыг хүчингүй болгох тухай санал ирүүлсэнтэй холбогдуулан Нийслэлийн Засаг даргын 2026 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн А/820 дугаар захирамжаар “Мопед (скүтер болон түүнтэй адилтгах үзүүлэлт бүхий тээврийн хэрэгсэл)-ыг нийслэлийн гудамж, замын хөдөлгөөнд хязгаарлалттайгаар оролцуулах тухай” А/387 дугаар захирамж, дээрх 2026 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн “Зөвшөөрөл олгох тухай” А/552 дугаар захирамжуудыг хүчингүй болгоод байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан