Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Батлут сайдын албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөхөөр болжээ Голомт банк ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаа зарлаж байна Нийслэлд цас орохтой холбогдуулан холбогдох байгууллагууд бэлтгэлээ хангаад байна Ипотекийн зээлийн санхүүжилтийг 500 сая ам.доллар хүртэлх шинэ эх үүсвэрээр нэмэгдүүлнэ Н.Учрал: 141 мянган ахмадын тэтгэврийн зөрүүг арилгаж, инфляцтай уялдуулан дахин 10 хувиар нэмнэ Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн, Хөдөө аж ахуй, байгаль орчны сайд Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД АЛЕКСЕЙ НИКОЛАЕВИЧ ЕВСИКОВ ЗАВХАН АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА Цэндбаатар мэргэжлийн боксын 16 дахь тулаанаа өнөөдөр хийнэ Хүннү хотын усан хангамжийн дэд бүтцийн бүтээн байгуулалт 85 хувийн гүйцэтгэлтэй байна
Я.Содбаатар: Орон нутгийн нөхөн сонгуульд МАН 56.5 хувийн саналаар ялалт байгууллаа

МАН-аас орон нутгийн нөхөн сонгуулийн талаар өнөөдөр  мэдээлэл хийлээ. 

МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар  “Энэ удаагийн орон нутгийн нөхөн сонгууль зургадугаар сарын 21-нд улс орон даяар зохион байгуулсан. Энэ жил 5 аймаг 9 суманд нөхөн сонгууль болсон. Аймгийн ИТХ-ын 9 мандат, сумын 37 мандат дээр нөхөн сонгууль явуулсан. МАН-аас  42, АН-аас 40, ХҮН намаас 3, бие даагч 5, нийт 93 нэр дэвшигч өрсөлдсөн.

46 мандатаас МАН 26 мандат буюу 56.5 хувийн саналаар ялалт байгууллаа. АН 17 мандат буюу 36.9, ХҮН нам нэг мандат, хоёр бие даагч ялсан байна. Аймгийн ИТХ-ын 9 суудалд МАН ялалт байгуулсан. Энэ удаагийн сонгуульд аймгийн ИТХ-ын нөхөн сонгуульд нэлээд ач холбогдол өгсөн.

МАН-ын шинэ удирдлага “МАН ард түмэндээ эргэн ирнэ” уриан дор ажиллаж байна. Намын дарга 11, би 19 аймагт ажиллаад байна. Намын шинэ даргын дэвшүүлж байгаа олон бодлогыг ард иргэд ярьж, дэмжиж байгаагаа илэрхийлсэн. Энэ нь ч ард иргэдийн өгсөн саналаар баталгаажлаа

МАН 2024 сонгуульд 68 суудал авч өнөөдөр Засгийн газраа байгуулж ажиллаж байна. Мөн нийслэл болон орон нутгийн сонгуулиар ялалт байгуулсан. Энэ үед  МАН -ын сонгуульд оролцохдоо гаргасан мөрийн хөтөлбөрийг биелүүлэх нь ард түмний өмнө өгсөн амлалт  юм. Намын бага хурлаар намын мөрийн хөтөлбөрийн биелэлтийг ярьсан. Өнгөрсөн жилийн байдлаар манай намын мөрийн хөтөлбөр 29,6 хувьтай гарсан. Одоо мөрийн хөтөлбөрөө биелүүлэх чиглэлээр намын бага хурлаас УИХ -ын бүлэг Засгийн газар болон холбогдох байгууллагад зөвлөмж хүргүүлсэн байгаа.

Монгол Улсын Үндсэн хуульд ерөнхийлөгчид 50-аас дээш насны, сүүлийн таван жил эх орондоо ажиллаж амьдарсан хүн нэр дэвших заалттай. Манай намд энэ шаардлагыг хангах олон нэр дэвшигч байгаа.Тиймээс намын өмнөх жишгийн дагуу тэрийг нэр дэвшүүлнэ гэж хэлэхээс илүүтэй ард иргэдээс санал авна. Зөвхөн намын гишүүдээс төдийгүй, мэргэжлийн байгууллага, холбоод, бизнес эрхлэгч нараас санал авч МАН-аас дараагийн зургаан жил ерөнхийлөгчөөр ямар хүн ажиллуулахыг манай ард иргэд хүсэн хүлээж байна, тэр хүнийг нэр дэвшүүлнэ. 

Энэ намраас эхэлж хэлэлцүүлэг, санал авах процессыг эхлүүлнэ. МАН ард түмний ерөнхийлөгчийг ард түмнээс нь санал авч гаргах нь зүйтэй гэсэн байр суурьтай байна. Тиймээс өнөөдөр тухайлан нэг хүн нэрлэхгүй. Ямар нэг хүний нэр товлогдсон зүйл байхгүй" гэв.

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан