Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг 18.7 хувиар өсжээ
Цэцэрлэг, сургуулийн 270 мянга гаруй хүүхдийг эрт илрүүлэгт хамруулна
Өвөлжилтийн бэлтгэл, гамшгаас хамгаалах бэлэн байдлын асуудлаар хуралдлаа
Сэлэнгэ аймгийн 10 суманд хүрэн баавгай 86 удаа үзэгдэж, 162 толгой мал барьжээ
Дүүжин замын тээврийн тохиргоо, туршилтын ажлууд үргэлжилж байна
ОУХМ К.Ёолк алтан медалийн төлөө барилдана
"Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай" УИХ-ын тогтоолын төсөл өргөн мэдүүлэв
Нийслэлд борлуулагдаж байгаа АИ-92 автобензин стандартын шаардлага хангаж байгаа эсэхэд тогтмол хяналт, шалгалт хийж байна
Томуугийн эсрэг дархлаажуулалт нийслэлийн хэмжээнд 67.2 хувьд хүрлээ
Ахмад настны нийгмийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр онцгой анхаарч ажиллаж байна
Португалийн сайд фейсбүүкт бичсэн үгийнхээ төлөө огцорлоо

Португалийн Соёлын сайд Жуан Суариш өөрийг нь шүүмжилдэг сэтгүүлчийг олж шийтгэнэ хэмээн фейсбүүк хуудсандаа бичсэний төлөө огцорсон байна. Сайд өнгөрсөн пүрэв гарагт фейсбүүк хуудсандаа өөрийнх нь ажлын талаар шүүмжилсэн “хоёр сэтгүүлчийг олох ёстой”, “тэдэнд эмчилгээний үрэл хүртээвэл зохино”, “Ингэх нь тэдэнд хэрэгтэй, надад ч тустай” гээд биччихсэн юмсанж.
Олон нийт үүнийг нь интернетийн сүлжээгээр шүүмжилж эхлэнгүүт тэрээр үүнийхээ төлөө уучлал гуйсан ч нийгэм даяараа түүнийг огцрохыг шаардсан байна.
Португалийн ерөнхий сайд Антониу Кошта соёлын сайдынхаа үгний төлөө уучлал гуйгаад сайдууд засгийн газрын нүүр царай, нэр болж байгаагаа хэзээ ч мартах ёсгүй гэж тэмдэглэжээ.
Харин сайд Сауриш албан тушаалаасаа огцорч байгагаа мэдэгдээд, үзэл бодлоо илэрхийлэх эрхээсээ татгалзахгүй гэсэн байна.
Жуан Сауриш нь Португалийн ерөнхийл сайдаар хоёр ч удаа ажиллаж, мөн ерөнхийлөгч байсан Мариу Сауришийн хүү юм байна.

0 Сэтгэгдэл