Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Тавантолгой түлш” ХХК-ий удирдах албан тушаалтан хятад иргэнтэй тохирч, хорт хавдар үүсгэгч барьцалдуулагч бодисыг худалдан авахыг завджээ “МИАТ” ТӨХК болон “Boeing” компани хамтын ажиллагаагаа өргөжүүлэх тухай харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа Иргэний нэг авто зогсоолыг үл хөдлөх хөрөнгийн албан татвараас чөлөөлөх хуулийн төсөл өргөн мэдүүлэв Ш.Энхийн-Од Монгол Улсын Гавьяат тамирчин цол тэмдэг хүртэхээр болжээ СЗХ-ны даргын үүрэг гүйцэтгэгчээр Т.Цэрэнбадралыг томилжээ "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 320 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 8 хэм хүйтэн Хууль бус ашигт малтмал олборлолтыг таслан зогсоох, байгаль орчны хохирлыг нөхөн төлүүлэх асуудлаар хамтарсан ажлын хэсэг хуралдав Факторингийн тухай анхдагч хуулийн төсөл өргөн мэдүүлэв Монгол, Солонгосын талууд консулын хэлэлцээр байгуулав
“Тавантолгой түлш” ХХК-ий удирдах албан тушаалтан хятад иргэнтэй тохирч, хорт хавдар үүсгэгч барьцалдуулагч бодисыг худалдан авахыг завджээ

“Тавантолгой түлш” ХХК-ийн удирдах албан тушаалтан “Д” хүний биед хорт хавдар, угаар үүсгэгч нэгдэл бүхий барьцалдуулагч бодисыг худалдан авахаар Замын-Үүд боомтоор нэвтрүүлэхийг оролджээ. Тодруулбал, “Тавантолгой түлш” ХХК-ийн удирдах албан тушаалтан “Д” нь өөрийн найз хятад иргэнтэй үгсэн тохирч хүний биед хорт хавдар, угаар үүсгэгч полиакриламид, бентонил гэгч хорт нэгдэл бүхий барьцалдуулагч бодисыг худалдан авахаар Замын-Үүд боомтоор нэвтрүүлэх гэж байсныг АТГ илрүүлжээ. Албаныхан хэргийн газар дээр очиж гэмт үйлдлийг таслан ийнхүү зогсоожээ.

Хэрэв тухайн барьцалдуулагч бодисыг улсын хилээр нэвтрүүлж, улмаар “Тавантолгой түлш” ХХК-д хүлээн авч, сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэж иргэдэд нийлүүлсэн бол Улаанбаатар хотод амьдардаг 1,5 сая иргэний эрүүл мэнд, амь насанд заналхийлсэн бодит аюул учрах байжээ.

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан