
Аймгийн Засаг даргын Тамгын газар, Төрийн албаны зөвлөлийн Завхан аймаг дахь салбар зөвлөлөөс Монгол Улс Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, анхдугаар Үндсэн хуулиа баталсны түүхт 102 жилийн ойг тохиолдуулан Төрийн албаны тухай хууль, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар батлагдсан журмын дагуу төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөх ёслолын ажиллагааг зохион байгууллаа.
Арга хэмжээнд төрийн жинхэнэ албаны тангараг өргөж буй алба хаагчид, Төрийн албаны салбар зөвлөлийн дарга, гишүүд оролцлоо.
Ёслолын үеэр аймгийн ЗДТГ-ын дарга бөгөөд Төрийн албаны Завхан аймаг дахь салбар зөвлөлийн дарга Т.Рэнчинванжил алба хаагчдад баяр хүргэж, төрийн албаны нэр төрийн өндөрт өргөж, хариуцлага, ёс зүйг дээдэлж ажиллахыг захив.























