Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Өнөөдөр насны хүч дэлгэрнэ

Өнөөдөр аргын тооллын 2016 оны дөрөвдүгээр сарын 27, Лхагва гараг.  Билгийн тооллын Хаврын адаг луу сарын 20. Долоон улаан мэнгэтэй шарагчин туулай өдөр

Энэ  өдөр гахай, хулгана, үхэр, луу, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр насны хүч дэлгэрнэ.

Эм найруулах, угаал үйлдэх, бэр авах, насны авшиг, насны бүтээл хийх зан үйл хийгээд төрөл садан бололцох, худалдаа наймааны үйл, эд хураах, номын өглөг өгөх, угаах, гадагш эд өгөхөд сайн.

Зүүн нүд татвал хувцас олдох, баруун нь бол элчтэй учрах, хөл тагнай татвал өөрийн гэрт үзэсгэлэн болно. Бие татвал бурхныг дурьдахуй.

Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлсч ундаасна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан