Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хэт халуунаас болж Японд 450 хүн эмнэлэгт хэвтлээ


Япон хэт халуун шатаж байгаагаас болж энэ сарын 9-ний өдрөөс 15-ны хооронд 459 хүн эмнэлэгт хандаж хэвтсэн байна. Тус улсын Онцгой байдлын алба, түргэн тусламжийн удирдах газрын мэдээлснээр бол наршиж эмнэлэгт хандсан хүний тоо өмнөх долоо хоногийнхоос 57-гоор өсчээ.
Дөрөвдүгээр сарын сүүлчээс эхлэн японы нийт нутгаар халуун шатаж цельсийн 30 градусаас даваад байгаа юм. Номхон далай руу урсч байгаа Эль-Нино болон Ла-Нинья урсгалын нөлөөгөөр энэ зун Японд их халуун зун болно гэж цаг уурчид таамаглаж байгаа юм байна.
Өнгөрсөн зуны хэт халуунаас болж японы 53 мянган иргэн эмнэлгээр үйлчлүүлсэн бол 100 гаруй хүн амь алдсан юм. Иргэдийг малгай өмсөх, халуун наранд удаан хугацаагаар байхгүй байх, шингэн зүйл их ууж байхыг эмч мэргэжилтнүүд зөвлөж байна.

0 Сэтгэгдэл
Сэтгэгдэл бичих
Хамгийн их уншсан