Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Бямба гарагт шөнийн марафоны үеэр нийтийн тээврийн маршрут, замын хөдөлгөөний зохицуулалт хийнэ "Автомашингүй өдөр"-өөр нийтийн тээврийн 43 чиглэлийг түр өөрчилнө Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа “Эрдэнэс Тавантолгой” ХК-иас 90 малчны өвөлжилтийн бэлтгэлд дэмжлэг үзүүллээ МОНГОЛЫН БУРХАН ШАШИНТНЫ ТӨВ ГАНДАНТЭГЧЭНЛИН ХИЙДИЙН ТЭРГҮҮН ИХ ХАМБА Д.ЖАВЗАНДОРЖ ЗАВХАН АЙМАГТ МОРИЛЖ БАЙНА УИХ: Өнөөдөр хуралдах байнгын хороод БНСУ-ын Хвасон хот Налайх дүүрэгтэй олон салбарт хамтын ажиллагаа эхлүүлнэ Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик Хүндэт зочны дэвтэрт гарын үсэг зурав Туул голын эрэг дагуу үүссэн хогийн цэгийг цэвэрлэж, зардлыг хууль зөрчсөн ААН-үүдээс гаргуулна Хууль зүй, дотоод хэргийн шинэ сайд Г.Тэмүүлэн тангараг өргөлөө
Шилдэг бүтээлүүдэд Төрийн шагнал хүртээлээ

received_751701247807519

 

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Тулгар төрийн 2234, Их Монгол Улс байгуулагдсаны 819, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104, Ардчилсан хувьсгалын 35 жилийн ойг тохиолдуулан зарлиг буулгаж, шилдэг бүтээлүүдэд Төрийн шагнал хүртээлээ.
  • Дэлхийн сонгодог уран зохиолын шилдэг бүтээлүүдийг утга санаа, хэл найруулга, дүр дүрслэлийн сонгодог чанарыг алдагдуулалгүйгээр монгол хэлнээ буулгаж, орчуулагчийн арга барил, уран чадвар, чанар чансаагаараа утга зохиолын орчуулгын бүтээлийн санг баяжуулан, Монголын утга зохиолын орчуулгын салбарт жинтэй хувь нэмэр оруулсан Соёлын гавьяат зүтгэлтэн, Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, доктор, профессор Дагвын Цахилгааны орчуулсан Эртний грекийн алдарт зохиолч, Хомерын “Одиссей”, “Илиада” орчуулгын бүтээлүүд,
  • Соёл урлагийн салбарт 45 жилийн хөдөлмөрөө зориулж, орчин үеийн рок поп хөгжмийн урлаг, дууны яруу найраг, баримтат уран зохиолыг хөгжүүлэхэд авьяас чадвараа дайчлан, эх орон, их түүх, үндэсний бахархал, үнэт зүйлсийг бэхжүүлж, хүн төрөлхтний мөнхийн сэдэв болох эцэг, эхийн хайр, хайр сэтгэлийн олон шилдэг бүтээл туурвисан Ардын жүжигчин, хөгжмийн зохиолч, яруу найрагч, “Чингис хаан” хамтлагийн ахлагч Дашзэвэгийн Жаргалсайханы үг, ая “Чингис хаан” рок дуулал, “Чингисийн баатрууд”, “Тамирчны ялалт хямдхан олдоогүй” бүтээлүүд,
  • Өнө эртнээс Төв Ази болон Монгол орны говь, ойт хээр, тал хээрийн нутагт тархан амьдарч, 20 дугаар зууны дунд үед бүрэн устсан тахийг эх орныхоо унаган байгаль, уугуул нутагт нь амжилттай нутагшуулж, зэрлэг удмыг нь сэргээн, устах аюулаас хамгаалж, Монгол Улсын төдийгүй олон улсын байгаль хамгаалал, байгалийн шинжлэх ухааны салбарын хөгжилд жинтэй хувь нэмэр оруулсан “Тахь адууг сэргээн нутагшуулж, зэрлэгшүүлсэн ажил” сэдэвт бүтээл Төрийн шагнал хүртлээ.
Тахь адууг нутагшуулах багийн гишүүдээр:
  • Байгаль орчны гавьяат ажилтан, доктор, профессор Намхайн Банди,
    Ус, цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн шинжлэх ухааны зөвлөх, Монгол Улсын Байгаль орчны гавьяат ажилтан, доктор Замбын Батжаргал,
    “Олон улсын тахь групп”-ын зөвлөх, Байгаль орчны гавьяат ажилтан, доктор, профессор Очирын Доржраа,
    Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох төслийн үндэсний ахлах зөвлөх, доктор Пэрэнлэйн Галрагчаа,
    Их говийн дархан цаазат газрын “Б” хэсгийн хамгаалалтын захиргааны дарга асан Оюунсайханы Ганбаатар нар ажиллажээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан