Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Парисынхан долоо хоногт хамгийн бага ажилладаг


Швейцарийн UBS банкны судалгаагаар францын нийслэл Парисын иргэд долоо хоногт дунджаар 30,84 цаг ажилладаг нь энэ үзүүлэлтээр дэлхийн том хотуудаас  хамгийн багад орж байна.  
Хоёрдугаар байрт мөн л францын Лион хот орсон нь эндхийнхэн долоо хоногт 31,36 цаг ажилладаг гэжээ. Манай хойд хөрш ОХУ-ын нийслэл Москвагийн оршин суугчид ч гэсэн эднээс нэг их дутахгүй долоо хоногт ердөө 31,66 цаг ажилладаг гэсэн байна. Эдний араас финийн нийслэл Хельсинк, австрийн Вена хотууд жагсчээ.

Хүмүүсийн албан өрөөндөө суудаг цаг ийнхүү хорогдож байгаа нь хотынхоо бүү хэл ертөнцийн хаанаас ч гэсэн ажлаа явуулах техник, технологийн боломж бүрдсэнтэй холбоотой гэж судалгаа явуулагчид үзсэн байна.

Үүний зэрэгцээ 10 боссын зургаа нь ажлын цагийг наймаас зургаа болгон хорогдуулахад бизнесийн үр бүтээл, амжилт нэмэгдэнэ гэж үздэгээ бас илэрхийлжээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан