Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Зүүн чих хангинавал идээ ундаа олох өдөр

Өнөөдөр аргын тооллын 2016 оны зургадугаар сарын 13, Даваа гараг.  Билгийн тооллын Зуны дунд хөх морин сарын 9. Таван шар мэнгэтэй улаан бар өдөр

Энэ өдөр нохой, хонь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр андгай тангаргаас няцах, дайсныг номруулах, сүм, суврага барих, хүүрийн газар эргэх, чуулан үймэхэд сайн.

Нүд татваас эцэг эхэд аюул болох, баруун чих хангинавал эхнэртэй учрах, зүүн нь бол идээ ундаа олдох, нохой уливал гэнэт зочид ирэх, тагнай загатнавал их хүн ирэх, бие татвал хэрүүл тэмцэл болох, хөл татвал сайн болно.

Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өвчин өчүүхэн ирнэ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан