Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хийсэн юмгүй, хэлэх үггүй хүмүүсийн Э.Бат-Үүлээр оролдсон хар пи-ар

Иргэд Үндсэн хуулиар олгогдсон эрхээ эдлэн төрийн түшээдийг сонгохдоо хийсэн юмтай, хэлэх үгтэй хүнийг ухамсартайгаар сонгодог. Гэтэл сонгогчдын ухамсартай сонголтоос айж бэргэсэн зарим нь гарцаагүй ялагдлаас бултах гэсэндээ хийж бүтээж чаддаг хүмүүсийг элдвээр гүтгэн дайрах нь хэрээс хэтэрч эхэллээ. Үүний нэг жишээ нь МАН-ын намаас Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хуралд нэр дэвшигч Б. Цэрэн гэгчийн явуулж байгаа хар пи-арын давалгаа. Энэ хүн Монгол улсын баатар Э. Бат-Үүлтэй өрсөлдөж байгаа гэдгээрээ л хотынхонд танил болоод байгаа гэвэл үгүй гэж хэлэх хүн олон гарахгүй л байх. Иймд хийсэн, бүтээсэн юмтай Э.Бат-Үүлийг өөлөх юм олдохгүй болохоор арга бараад түүний хүү Б.Чулуудайг “гэмтэн”, “гэмт хэрэг үйлдсэн” гэх мэт мэдээг нийгэмд тараан хар пи-ар явуулах болов.

Үүнийг Б.Чулуудай нь өөрийнх нэр төрийг гутаах замаар сонгогчдыг өөртөө татах гэсэн авах увайгүй үйлдэл гэж үзээд шүүхэд хандаж байгаагаа өмгөөлөгчөөрөө дамжуулан албан ёсоор мэдэгдээ. мэдэгдэн хийсэн тул нэн даруй зогсоож, шударгаар өрсөлдөхийг шаардан Нийслэлийн Ардчилсан нам хэвлэлийн бага хурал хийлээ. Нэр хүнд нь халдашгүй байх үндсэн язгуур эрх бүхий Монгол улсын жирийн иргэний хувьд Хан-Уул дүүргийн 36 дугаар тойрогт нэр дэвшиж байгаа нэр бүхий хүмүүс, тэр дундаа Баасангийн Цэрэн гэдэг хүний олон нийтийн сүлжээ ба хэвлэл мэдээллийн бусад хэрэгслээр тараасан мэдэгдлээрээ Чулуудайн нэр хүндийг гутаасан, доромжилсан гэж үзэн цагдаагийн байгууллагад хандахаас өөр аргагүй болж байгаагаа өмгөөлөгчөөрөө дамжуулан мэдэгдэв.

Б.Чулуудайн өмгөөлөгч Б.Нямдорж


- Нэр дэвшигч Б.Цэрэн гээд байгаа хүний тарааж мэдэгдлээс гүтгэлийн шинж чанартай маш том асуудал гарч ирж байгаа. Үүнтэй холбоотойгоор хоёр зүйлийг онцолъё. Нэг талаас компани гэдэг нь Монгол улсын иргэний хуулинд зааснаар тусгайлсан өөрийн гэсэн эрх ба үүргийн эдэлдэг хуулийн этгээд. Нөгөө талаас банк, данс гэсэн хоёр асуудал гарч ирж байгаа. Тэгэхээр данс гэж юу вэ гэдийг тодруулбал банк эсвэл төлбөр тооцоо эрхэлдэг хүн, тухайн иргэн, хуулийн этгээд банкинд очиж данс нээхийг хэлж байгаа юм. Гэтэл миний үйлчлүүлэгч нь “Монгол HD” сувгаар гарч байсан нэвтрүүлгээр “Би найзтайгаа 2011 онд Сингапурт оффшор компани байгуулж байсан” гэж ярьсан болохоос харин оффшор дансны асуудал огт яриагүй. Улмаар “Монгол HD” сувгаар оффшор компаниудын тухай ярьсан атал нэр дэвшигч Б.Цэрэн болохоор оффшор данс гээд яриад явж байна.
Миний үйлчлүүлэгчийг ТВ сувгаар оффшор компанитай байсан тухай ярьсныг нь гуйвуулан оффшор данстай мэтээр гүтгэн ярьж байна. Миний үйлчлүүлэгчид оффшор данс ганц ч байхгүй. Үүнтэй холбоотойгоор Хан-Уул дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтэст хандан гомдол гаргаж байгаа юм. Нэр дэвшигч Б.Цэрэн нь бусдыг гүтгэх, доромжлох, нэр хүндийг нь гутаах сурталчилгааны ажил явуулж болохгүй гэсэн Сонгуулийн тухай хуулийн заалтыг зөрчсөнтэй холбогдуулан сонгуулийн жагсаалтаас нэрийг нь хасуулах арга хэмжээг авч өгөх хүсэлтийг гаргасан байгаа. Мөн Эрүүгийн хуулийн 112 дугаарт зүйлд заасны дагуу хүнийг гүтгэх, гүжирдэх зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэж өгөөчээ гэсэн хүсэлт гаргасан байгаа. Учир нь, Сонгуулийн тухай хуулинд заасны дагуу нэр дэвшигч гэмт хэрэг үйлдэж байхдаа газар дээрээ баригдсан тохиолдолд СЕХ-нд мэдэгдэлгүйгээр эрүүгийн хэрэг үүсгэх ёстой. 76 дугаар зүйлээрээ ийм сэжиг бүхий үйлдэл хийсэн тохиолдолд Нийслэлийн СЕХ-д хандах байдлаар Б.Цэрэнд эрүүгийн хэрэг үүсгэх нөхцөл байдал бүрдээд байгаа.

Үүнээс гадна нийслэлийн Ардчилсан намаас нэр дэвшигч Э.Бат-Үүлийг өөлөх ганц шалтаг болоод байгаа оффшор компани гэгчтэй холбоотой албан ёсны мэдэгдлийг сэтгүүлчдэд танилцуулсан. Тус баримтаас үзвэл “Стратежик майнс” гэсэн компанийг 2011 онд байгуулсан ч 2013 онд тус компани татан буугдсан. Харин татан буугдсан компани нь наандаж дансгүй байдаг гэдгийг бүгд л сайн мэдэж байгаа. Ингээд зогсохгүй анхнаасаа оффшор данс байгаагүй ч үгүй гэдгийг Б. Чулуудай өмгөөлөгчөөрөө дамжуулан албан ёсоор мэдэгдлээ.
Энэхүү баримтанд “Стратежик Майнс компани нь 2013 онд жилийн төлбөрөө төлөх үүргээ биелүүлээгүй тул 2004 оны Британийн Виржин арлуудын Бизнесийн компаниудын тухай хуулийн 2013 дахь заалтын дагуу 2013 оны 11 дүгээр сарын 1-ний өдөр бүртгэлээс хасагдсан болохыг ийнхүү тодорхойлж байна гэж өгүүлжээ.
Нийслэлийн Ардчилсан намын хуулийн зөвлөх Р.Батцоож нь МАН-аас НИТХ нэр дэвшигчийн хийсэн ор үндэсгүй бусад мэдэгдлүүдийн талаар тодруулав. Тухайлбал, МАН-ын нэр дэвшигч нь Хан-үүл дүүргийн Өлзийт дүүргийн иргэдтэй уулзалт хийхдээ хотын мэр Э.Бат-Үүлийг сонгууль болохоос өмнө өөрийгөө ялагчаар зарлаад Нийслэлийн засаг даргаар томилчихлоо гэж гүтгэсэн байх юм. Ингэх ямар ч боломжгүй гэдгийг нийслэлчүүд мэдэхийн сайнаар мэдэж байгаа атал тэднийг хуулиа мэддэггүй, ухамсартай сонголт хийдэггүй гэж илэрхий худал мэдээллийг МАН-аас цацаж байгаа хэрэг. 


Нийслэлийн Ардчилсан нам нэр дэвшигчдээ олон нийтэд танилцуулахдаа “Энэ сонгуулилар Ардчилсан нам олонхи болвол Нийслэлийн Засаг даргаар Монгол улсын Ардын уран зохиолч, Төрийн соёрхолт Сэнгийн Эрдэнийн хүү Бат-Үүлийг дахин Засаг даргаар сонгоно” гэж мэдэгдсэн явдал МАН-ын уур бухимдлыг ихэд хүргэсэн бололтой. Ардчилсан нам дотоод ардчилалаа хөгжүүлэхийг эрхэмлэж байгаагийн илрэл болгож Э.Бат-Үүлийг Нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэхээр сонгосон. Энэ бол нийслэлчүүдийг хэний төлөө, хэний удирдсан багийн төлөө,  цаашид юу хийж бүтээхийг дэмжин саналаа өгч болохыг ил тодоор харуулж, сонгогчдоо хүндэлсэн алхам болсон юм.

Гэтэл МАН-ын баг нь дотроосоо манлайлагчаа сонгож чадаагүй. Энэ бол намын дотоод ардчилал гэх болохоор зүйл тун ядмаг, дотоод эв нэгдэлгүйгээ харуулсан хэрэг гэж санагдахаар гэвэл онц хэтрүүлэг болохгүй байх. Иймд өөрсдийн дотоод зохион байгуултгүй байдлыг  далдлах зорилгоор нийслэлийн Ардчилсан намаас  манлайлагчаа сонгохдоо “Олонхи болсон тохиолдолд” гэж хэлээд байхыг санаатайгаар орхигдуулан дайрч байгаа хэрэг гэж болно.

Нийслэлийн Ардчилсан намын хуулийн зөвлөх Р.Батсүх нь нэр дэвшигч Б.Цэрэнд хандан шударга өрсөлдөхийг сануулсан хатуу үг хэлээд авсаныг хэлэх хэрэгтэй. Тэрээр “Би энэ Б.Цэрэн гэдэг хүнд хандан хэдэн юм хэлье гэж бодож байна. Энэ хүн өөрөө, хүний хэлсэн ярьсаныг ойлгодоггүй байж болно. Тэглээ гээд ард иргэдийг ингэж доромжилж болохгүй. Олонхи болсон тохиолдолд Бат-Үүл гэдэг хүнийг Засаг даргаар сонгоно гэж ойлгомжтой хэлж ярьсаар байтал түүнийг нь мушгиж гуйвуулах замаар ард иргэдийг өөр шигээ мэдлэггүй гээд буруу мэдээлэл цацаад явж байна. Энэ бол хууль бус. Тэгээд ч Бат-Үүл даргатай холбоотой ийм мэдээлэл бас дээр нь түүний хүүтэй холбоотой оффшор данс гэсэн зохиомол зүйл гаргаж ирээд доромжилж байна”  гэсэн юм.

Мөн Бат-Үүлийн хүүгийн дансаар 800 мянган ам.доллар орж гарсан байна, ийм учраас энэ хүнийг битгий сонго гэсэн хуурамч мэдээллийг тараагаад явсныг Р.Батцоож мэдэгдэв. Худалч хүнд бол 800 мянган ам.доллар дансаар орж гарахад МАН-ын Б.Цэрэн гэдэг нэр дэвшигч онигоон дээр гардаг шиг хажууд нь лаа бариад зогсож байсан гэмээр болж таарлаа. Бодит байдал дээр 800 мянган ам.доллар орж гарсан гэх ямар ч баталгаа байхгүй.
Энэ мэтээр санал өгөх өдөр ойртох тусам хийсэн юмгүй хүмүүс өөрсдийгөө дөвийлгөхийн тулд өрсөлдөгчдийнхөө эсрэг хар пи-ар хийх явдал гаарах бололтой. Юу ч хийдэггүй хүн л өндөг шиг өөгүй байдаг бол юмыг хийж бүтээе гэж зүтгэж яваа хүн бүрт өөлөх шалтаг, нээнтэг мунддаггүй гэдгийг бүгд мэдэж байгаа гэдгийг бүгд мэдэж байгаа. Тийм ч болохоор өндөг шиг өөгүй хүмүүс тун удахгүй хар пи-арын ээлжит давалгааг эхлэх нь ойлгомжтой.

0 Сэтгэгдэл
ТӨР ЗАСАГ МИНЬ ТӨВШИН АМГАЛАН БАЙЖ ЭНЭ ДАХИН ТӨЛӨВЛӨЛТИЙГ НЭГ МӨР ДУУСГААСАЙ ДАА Л ГЭЖ НЙДАХ ЮМ
мундаг хүн дээ хотоо гэсэн сэтгэлтэй
Бат-Үүл болон тэдний багийнхан 4 жилийн хугацаанд хотыг бүтээн байгуулалтаар бөмбөгдөж байна. Дахин төлөвлөлт, смарт карт, гудамж төсөл, ипотекийн зээл, төрийн нэг цэгийн үйлчилгээ, цахим газар өмчлөл гээд хийсэн ажлууд нь бүгд иргэдийн эрх ашгийг нэгдүгээрт тавьсан хүртээмжтэй сайхан ажлууд болсоо. Дараагийн дөрвөн жилд дахин сонгож илүү ихийг хийлгэмээр байна.
ХОТОД НЭГ НАСТ ЦЭЦЭГ ТАРЬСАН НЬ ИХ АЧ ХОЛБОГДОЛТОЙ. ГУДМАНД ӨНГӨ ЗҮС НЭМЭХЭЭС ГАДНА ТООСЖИЛТЫГ БАГАСГАНА. ӨМНӨХ МЭЭРҮҮД ХОТ ТОХИЖУУЛАЛТАНД ЗАРЦУУЛАГДАХ МӨНГИЙГ ӨЧ ТӨЧНӨӨН САЯАР НЬ ТӨСВӨӨС АВЧ Л БАЙСАН. ГЭВЧ НҮДЭНД ҮЗЭГДЭХ, ГАРТ БАРИГДАХ ХИЙСЭН АЖИЛ НЭГ Ч БАЙГААГҮЙ.
Yum hiiheer muulna tegeed yuch hiihgui bsn ni deer ch yum shig humuus setgelgee yatsiin we
Бүрэн дэмжиж байна
hiisen bvteen bguulalt bolood zartsuulsan mungiig ni zvgeer sonsohod ih sonsogdoj bgaa awch ardiin namiin songuuliin show hiij vren taran hiij zvgeer tsatssan ter ih munguur her ih bvteen bguulalt hiij boloh bsniig bas neg bodood uzeech gmeer sanagdah yum
utaag shiideh hamgiin zuw naidwartai arga bol oron suutsjuulah yum gedegtei sanal niilj dahin tuluwlultiig chin demjij bgaa shvv amjilt
Сүүлийн үед хараад байх нээ ард иргэдийн стресс бухимдал багасаад ч байгаа юм шиг. Хот маань сайхан болоод, асуудалтай байсан зүйлүүд шийдэгдээд явж байгаа болохоор тэр байх даа.
Бат-Үүл болон тэдний багийнхан хотод их ажил хийж байгаа. Дараагийн дөрвөн жилд дахин сонгож ажлыг нь үргэлжлүүлмээр, хотыг улам сайхан болгохыг нь хармаар байна.
энэ яармагт амьдардаг хүмүүс нь гэрэл гэгээтэй байгаа гээд баярлаад байхад энэ ком-н араас энд амьдардаггүй байж элдвээр хэлээд байгаа хүмүүс атаархаж үхэхжаагаа гэсэн үгүү :P
Анх удаагаа л хотын унаган хүн хотын дарга болоод овоо зүйл хийсэн бх шүү. Бусад хөдөөний тэнэгүүд болхоор хусхаас өөр юм мэддэггүй байсан даа.
гэрэлтүүлэг бол үнэхээр сайхан болсон байна лээ
Аар саар гээд байгаа хэл ам дагуулсан ажлыг ажил мөн гэж бодож байна. Ер нь шударга талдаа байгаа шүү, танай багийнхан. Гэхдээ энэ ажлаа улам эрчимжүүлэх хэрэгтэй байна. Ажлын амжилт хүсье.
Nairsag ulaanbaatar hotolbor ih saihan sanagdsan gadaadiin uls oronuud barag l oroi bolgon iimerhuu arga hemjeenuud zohiodog manai mongold bas zundaa iim iimerhuu yum zohiogood haaya ch gesen stress ntree tailj baiwal zugeer
Зорилгоо тодорхойлж түүндээ бат зогсох энэ алхам бүхныг өөрчилдөг шүү Үүл даргаа амжилт
Утааны асуудлыг зүгээр л ярьсаар байсан үе өнгөрч гэр хорооллын дахин төлөвлөлтийг хэрэгжүүлснээр утаа болон олон асуудлыг нэгэн зэрэг шийдэх гарц болохыг нээж хэрэгжүүлж эхлээд байгаа. Энэ мэтчилэн тоочоод байвал барахгҮй нь. Цаашдаа Сайн хашаа хөтөлбөрийг хэрэгжҮҮлснээр гэр хорооллын айлуудыг айл хотлоор нь хөнгөлөлттэй зээлд хамруулж цэвэр, бохирын шугамд холбох юм гэнэ. Хэлсэн бүхнээ хийсэн байна. Цаашид ч илүү ихийг хийж эхэлсэн ажлаа дуусгаарай.
Tugjreliin asuudliig shiideh gj ynz bureer uzej bga. Dugaariin hyazgaarlalt, mashin achilt, busiig negdugeer egneeger ywulj bga. Ene n ch ur duntei bga. Harin mashinaa zogsoolgui gazar tawichad tgd Bat-Uuliig muulad bdg nuhduud bol jinhene orkuud. Huuli durmee sahij chadku bol uur gazar ochij amidarwal taarna.
ХОТОД ИХ БҮЭЭН БАЙГУУЛАЛТ ӨРНҮҮЛСЭН ХҮН ШҮҮ ДЭЭ
ugaasaa MANgaruudad ichih nuur gej bh bish shiren nuurtei muu novshnuud ed l bidniig suiruulsen ter gaig zasah gej unuudriin humuus uilee uzej bba shuu dee 90 jil darlalaa odoo yah geed bna gai bolohoor zai bol MANgaruud aa
ер нь гацхан зам гэлтгүй Бат-Үүлийн хоттой холбоотой хийж байгаа бүх ажлууд нь өмнөх засгийнханы хийж байснаас хамаагүй илүү сайжраад байгаа
MAN 20 heden jil hotiig zahirahdaa yu hiij giigvvlsen bilee ve veiin udirdlaguud hotiin ali ongotei oodtei gazruudiig zarj l oorsdiinhoo tvrvvwchiig tvntiilgesen baih oor yu hiisniig yostoi sanahgvi yumdaa. ongorson 4 n jil hotiin ongo vzemj ,zam talbai ,gargaj baigaa shiidvervvd n bvgd hvnii toloo gesen setgel vnerteed l baigaa yumdaa hamgiin svvliin jishee gehed Dvnjingaravt neegdsen toriin neg vilchilgeenii tov baina.vneheer amar bolson baina lee.urd n neg bichig tsaas hootsoldood hotiin zahirgaagaar yavahad yamar hvndreltei bailaa hvmvvs martaagvi l baih heden sar jil yavaad bolomjgvi zovshooroogvi l gesen hariu sonsdog baisan sh dee
Хамгийн сүүлд д лгэхэд Чингэлтэй замыг бол үнэхээр сайхан засаж янзалсан байна лээ их хурдан хугацаанд янзалсан миний л мэдэхийн 20 гаран жил гар хүрээгүй санагдана.Би өөрөө Чингэлтэйд амьдардаг болохоор их талархаж байгаа
Ym huuj bgaa urd ni bsan nohod yu hij honotsin srtgel gargasnig medeh ni medeh bhoo tom hotig avch yavhad tim amar bish shuu zarim neg humuus amia avch yavj chadahgui bj shal hudlaa ym yarihin
Amargui olon ajliig ehluulj hiij chadsan…. humuus huuchin yamar bsanaa ih amarhan martah yum. sanuulah heregtei.
Mash olon asuudal gatsaanaas garsan, garah ehlel.g tavisan. Yum hj bgaa hun aldaa gargah ch bugdiig harluulah shaltgaan bish.
Udruus udurt ungu zasaj bga hotoo uursduu bid nar iim bsan yum shig yarihiin, Bat-Uulees umnu N.Enkhbayar, M.Enkhbold, Batbayar geed umnu ted uursduu l idej uuj bsan bolhoos hotdoo yu hiisiin, ter uyd ta nariin hen n sanaa tawij baisiin, hezee irged niisleliinhee orlogo zarlagiig medej baisiim, erkh medel irgend shiljuulsen, iluu taatai bolgoh gesen negniigee namiin untsguus harj shouddagaa bolichuul Mongol uls hugjunu.
Хотын иргэд бид утаа, хогондоо хордож байхад МАН-ынхан юу ч хийгээгҮй. Бат-ҮҮл хотын дарга болсноос хойш гэр хорооллын айлуудыг дахин тӨлӨвлӨлтӨӨр байранд оруулж утааг багасгалаа. Хогийн цэгҮҮдийг устгаж хотыг хогноос салгалаа. Цаашдаа ч илҮҮ ихийг хийгээрэй.
Umnu n zam uneheer ih asuudaltai bsn shv. Zam n ene tendee hagartsan tgd shan ywj btal genet donslood l. Odoo harin suuld tawigsan zamuud shan bolson. Zam zaswaruud sain hiigdsen bn lee.
Хийсэн ажилтай хүнээс л өө хайна шүү дээ юу ч хийгээгүй зүгээр идэж уусан хүнээс хайх гэхнээ юу ч олдохгүй шүү дээ
Batuul hotiin darga bolsnoos hoish zam ene ter shn bolood bgaa shvv huurhii min
идэж уудаг байсан даргуудтай харьцуулахад хамгийн их хөрөнгө оруулалтаар хамгийн зөв шийдэлтэй шинэчлэлт бүтээн байгуулалт хийдэг хүн шүү дээ
yarmag hawiar oroi udesh ywahad bol odor shig l gereltuuleg tawisan bsn mudag gehees oor ug alga da
MAN iin ued hot ymar baisa odoo hot ymar bna neg haritsuulaad haraasai bilee ochnoon ajil hiicheed bhad yu hiisiin yu hiisiin geed erguuteed bhiin
Yarmagt gereltuuleg tawisnaas hoish gemt hergiin garalt 6.5 huwiar bagassan gsn. Ireh 4 jild hotiin olon gudamj, ger horoolliin gudamjiig gereltei bolgooroi
Бат-Үүл хотын дарга болохоос өмнө хотын дарга гэж ямар үүрэгтэй хүн байдагийг үнэндээ мэддэггүй байсан. Хэр их зүйл хийсэн хийгээгүйг нь хэлж мэдэхгүй гэхдээ замын түгжрээ хамаагүй багассан. Өвөл утаатай ч гэлээ зун хотынхоо гудамжаар алхахад урамтай болсон. Дургүй хүрвэл буух эзэн буцах хаяг нь доторхой 11-11 төвд хүссэнээрээ гомдоллож болно. Хамгийн их таалагдаж байгаа нь автобусны карт ёстой амар эд /автобус компаниудад жаахан таалагдахгүй байгаан шиг байна лээ яваандаа сайжрах байлгүй/. Ямар ч байсан УИХ 76-гаас хамаагүй их нүдэнд харагдахаар юм хийсэн гэж бодож байна. Тэр идэж уудаг эсэхийг мэдэхгүй. Идэхээ хүрвэл идлээ уулаа гэж хамгийн их шүүмжилдэг хүмүүс хамгийн сүпэр идэлтийн мастерууд байдаг юм шигээ. Би бол ахиад 4 жил хотын удирдлагыг Бат-Үүл даргад өгөөд үзмээр байгаа шүү. Нөгөө талаас иргэд маань жаахан хүлээцтэй баймаар юмаа. Ямар алтан загасны үлгэр бишдээ Хооп гээд тэр доороо шийдэгддэг асуудал хаа ч байхгүй зарим асуудал дээр жаахан харзнах хэрэгтэй. Мөн зарим хотын захиргаанаас давчихсан утаа, эрүүл мэндийн үйлчилгээ, үнийн хөөрөгдөлт, ядуурал, хог боловсруулах зэрэг асуудлыг хэнээс хаанаас шаардах ёстойгоо жаахан боддог баймаар. Надад бол УИХ, засгийн газрын бодлоготой шууд хамаатай юм шиг санагды шүү.
Xotiin unagan xvvxed gesendee Bat_vvl darga xotiig torxond ni oruulj chadaj baina shvv
Өнгөрсөн 4 жилд хотыг сайхан цэвэрхэн, хотын амьдралыг цэгцтэй болгож өглөө. Үүл даргын хийсэн ажлыг харлуулаад байгаа хотын иргэд цэвэр, цэмцгэр хотдоо амьдарч чадахгүй байгаа бол өөр гариг руу явцгаа!!!
Bat-uul shig um hiisen hun oiriin heden jil harsanguie suulin 4jil uneheer hugjij bgaa shuu
МАН-ын үед засаг барьж байсан нөхдүүд зам тавина гэж гурилддаг байсан даа. Анхнаасаа чанаргүй юм хийчихээд тэгээд л тэрийгээ жил болгон засаж байна гээд олон хоногоор хүмүүсийн ажил, сургуулийг цалгардуулдаг байсан. Одоо ч харин замыг сайхан засдаг болсоон.
Хамгийн их уншсан