Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

О.Мягмарсүрэн АСЕМ-ын залуучуудын чуулга уулзалтад оролцоно


МУБИС-ийн Нийгэм хүмүүнлэгийн ухааны сургуулийн Гадаад хэлний төвийн багш О.Мягмарсүрэн АСЕМ-ын залуучуудын долоо дахь дэлхийн хэмжээний чуулга уулзалтад эх орноо төлөөлөн оролцохоор шалгарчээ. 2016 оны Монгол Улсын хамгийн онцлох нэгэн үйл явдал нь ACEM буюу Ази, Европын дээд хэмжээний чуулга уулзалт Улаанбаатар хотноо болох гэж буй явдал юм. Энэ удаагийн АСЕМ-ын чуулга уулзалт нь 11 дэх нь бөгөөд өмнө нь Азид таван удаа, Европт таван удаа тус тус зохион байгуулагдаж байжээ. Мөн АСЕМ-ын 20 жилийн ой тохиож буй онцлогтой.
Европ, Азийн орнуудын төрийн тэргүүнүүд цугларч орчин үеийн улс төр, нийгэм эдийн засаг, боловсрол зэрэг тодорхой сэдвээр хэлэлцэхэд тус дээд хэмжээний уулзалтын гол ач холбогдол оршдог билээ. Уулзалтын үеэр АСЕМ-ын залуучуудын долоо дахь дэлхийн хэмжээний чуулга уулзалт ирэх сарын 6-10-нд Улаанбаатар хотод зохион байгуулагдах гэж байна. Уулзалтын гол зорилго нь бидний хойч үе болох манлайлагч, шилдэг залуучуудад шинэлэг санал санаачилга, санаа бодлоо төр, засгийн тэргүүн нарт сонордуулах индэр болох юм.

Ази Европын сангийн (ASEF) Боловсролын хэлтсээс зохион байгуулж байгаа тус уулзалтад оролцохоор АСЕМ-ын 51 орны 3900 гаруй оролцогчоос МУБИС-НХУС-ийн Гадаад хэлний Төвийн багш О.Мягмарсүрэн шалгарч Монгол Улсаа төлөөлөн оролцохоор сонгогдсон нь энэ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан