Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

22-ын товчооны зам засвар талаар болжээ

“Бэрх зараа” ХХК 22-ын чиглэлийн  10.6 км замын ажлыг гүйцэтгэхээр гэрээ байгуулсан ч зам засварын ажил удаашралтай байгаа төдийгүй хугацаандаа ашиглалтад орж чадахгүйд хүрчээ. “Бэрх зараа” ХХК урьдчилгаа төлбөр болох 60 хувийн санхүүжилтээ авсан ч техник хэрэгсэл эвдэрсэн гэх шалтгаанаар Баяр наадмын комиссын өгсөн үүрэг даалгаварыг удаашралтай гүйцэтгэж байгаа аж.  Тиймээс үерийн далангийн гүүрээс “Монос”-ын уулзвар хүртэлх  дулааны шугам хийж байгаа хэсэгт өнөөдрөөс  хөрс нягтруулах ажлыг өөр компаниар хийлгэхээр болжээ.  Ямартай ч наадмаас өмнө дээрх зам ашиглалтад орохгүй бол наадамчин олон морь барианы газар руу нэг урсгалтай замаар явахаар болж байгааг албаныхан хэллээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан