Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дахин сонгуульд сурталчилгаа хийх хориотой

Баянзүрх, Налайх дүүргийн 22, Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар тойрогт нэр дэвшигчид УИХ-ын сонгуулийн тухай хуульд заасан 28 хувийн босгоо давж чадаагүй учраас дахин санал хураахаар болсон. Энэ хоёр дүүргийн дахин сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчид хоёулаа МАН-ынх.
Тодруулбал, УИХ-ын гишүүн Д.Арвин, Баянзүрх дүүргийн Засаг дарга Б.Батзориг нар. Харин Сонгинохайрхан дүүрэгт АН-аас нэр дэвшигч Л.Эрхэмбаярын учраа нь МАН-аас өрсөлдөж буй Д.Сумъяабазар аж. Сонирхолтой нь, дээрх хоёр тойрог хамгийн олон сонгогчтой, мөн хамгийн олон нэр дэвшигчтэй. Өөрөөр хэлбэл, Сонгинохайрханд 26, Баянзүрх, Налайх дүүрэгт 28 хүн нэр дэвшжээ.
Дахин санал хураах өдрийг тухайн тойргийн хороо товлох ёстой. Хуульд ажлын өдөр зохион байгуулж болно гэж заажээ. Гэвч тойргийн хороод товоо одоо болтол зарлаагүй байна. Энэ удаад дээрх дөрвөн нэр дэвшигч сурталчилгаа хийх хориотой аж. Нэр дэвшигчийг “магтсан” хувь хүнд цалингийн доод хэмжээг 4-5 дахин нэмэгдүүлсэн хэмжээний мөнгөн торгууль оногдуулах бол албан тушаалтныг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5-7 дахин нэмж торгох  гэнэ.   

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан