Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Тосгоны иргэд “Лалын улс”-ын зартай алуурчныг алчихжээ

Сирийн Дейр-эз-Зор мужийн Табанни тосгоны араб омгийн иргэд алан хядагч “Лалын улс” зэвсэгт бүлэглэлийн зартай алуурчныг хөнөөсөн байна гэж “Аль-Маядин” телевиз мэдээлсэн байна.
 
Аммар аль-Хосни хочтой энэ зартай зандалчин хүмүүсийг бөөнөөр нь цаазалж байгаа дүрс бичлэг интернетэд орсонд иргэд дургүйцсэн юм байна. Тэнд ягаан хувцастай 16 залууг цаазалж Аммар байгаа нь гарчээ.
Үүний дараа иргэд өөрийн тосгоны ойролцоох “Лалын улс” зэвсэгт бүлэглэлийн нэгэн байрлал руу дайрч 16 зэвсэгт дайчныг нь хөнөөсний дотор өнөөх зандалчин амь үрэгдсэн юм байна.

Алан хядагч “Лалын улс” зэвсэгт бүлэглэл Сири, Иракын зарим нутгийг эзлэн тэндээ өөрийн халифат улс гэгчээ тунхаглаад байгаа юм.

0 Сэтгэгдэл
Hohi ni
Хамгийн их уншсан
МЭДЭГДЭЛ 2024.05.01