Улсын ургацын комиссын хуралдаан болж, ургац хураалтыг эрчимжүүлэх зарим арга хэмжээний тухай албан даалгавар гаргалаа
Н.Учрал: Газрын тосны эрэл, хайгуул, олборлолтын талбайг хамгаалалтанд авна
Дүүжин замын бүтээн байгуулалт 85 хувьтай байна
Ерөнхийлөгчийн илгээлт завхан нутагт хүргэгдлээ
С.Бямбацогт: 435 мянган ахмадын дундаж тэтгэврийг 250 мянгаар нэмэхээр төсөвт тусгажээ
Нийслэлийн 2 дугаар сургууль цахим шилжилтээр түүчээлж, Монголын анхны Google Reference School боллоо
Боловсролын сайд Л.Энх-Амгалан Япон улсын IUHW группын захирал Такаги Күнинори болон бусад төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
Энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
УИХ-ын ээлжит бус хуралдаанаар ирэх оны төсвийг хэлэлцэнэ
Дамбадаржаа дулааны станцын барилга угсралт 70 хувийн гүйцэтгэлтэй байна
Шварценеггер Мюнхены цагдаагаас сануулга авчээ

Германы цагдаа нар Мюнхен хотын вокзалаар дугуй унаж давхисан жүжигчин Арнольд Шварценеггерт сануулга өгсөн байна. Төмөр замын вокзалаар дугуй унан хурдалж явсан хоёр хүнийг цагдаа нар зогсоон олон хүнтэй газар хурдтай давхих осолтой тухай тайлбарлаж сануулга өгчээ.
Тэднээс биеийн байцаалтаа үзүүлэхийг хүсэхэд зөрчил гаргасан нэг дугуйчин нь өөрийгөө жүжигчин Шварценеггерийн бие хамгаалагч гэжээ. Цагдаа нар үүнд итгээгүй ч худлаа яриагүй гэдгийг нь өөрсдөө хараад ойлгосон гэнэ. Жүжигчин өөрийн үйлдэлдээ тайлбар хийхдээ хөл нь өвдөөд явган явахад бэрх байсан тул дугуй унасан гээд алдаагаа залруулахын тулд хамт сэлфи хийхийг санал болгоход цагдаа нар зөвшөөрсөн нь мэдээж. Үүний дараа Шварценеггер вокзалыг орхин гарахдаа дугуйгаа уналгүй хажуудаа түрж явсан тухай Мюнхен хотын цагдаагийн газар мэдэгдсэн байна.

0 Сэтгэгдэл