Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Батлут сайдын албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөхөөр болжээ Голомт банк ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаа зарлаж байна Нийслэлд цас орохтой холбогдуулан холбогдох байгууллагууд бэлтгэлээ хангаад байна Ипотекийн зээлийн санхүүжилтийг 500 сая ам.доллар хүртэлх шинэ эх үүсвэрээр нэмэгдүүлнэ Н.Учрал: 141 мянган ахмадын тэтгэврийн зөрүүг арилгаж, инфляцтай уялдуулан дахин 10 хувиар нэмнэ Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн, Хөдөө аж ахуй, байгаль орчны сайд Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД АЛЕКСЕЙ НИКОЛАЕВИЧ ЕВСИКОВ ЗАВХАН АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА Цэндбаатар мэргэжлийн боксын 16 дахь тулаанаа өнөөдөр хийнэ Хүннү хотын усан хангамжийн дэд бүтцийн бүтээн байгуулалт 85 хувийн гүйцэтгэлтэй байна
Дүүжин замын бүтээн байгуулалт 85 хувьтай байна

Улаанбаатарын хүн амын нягтрал өндөртэй бөгөөд авто зам, нийтийн тээврийн сүлжээгээр бүрэн холбогдоогүй, хотын голоороо тусгаарлагдсан бүс буюу Яармагаас Хархорин чиглэлд хэрэгжиж буй Дүүжин замын тээвэр төслийн явц 85 хувьтай хэрэгжиж байна.

Одоогийн байдлаар хоёр буудлын барилгын дотоод засал, системийн тохируулгын ажил хийгдэж байна. Барилга угсралтын ажил бүрэн дууссаны дараа системийн туршилт, тохируулга, зүгшрүүлэлтийн ажлыг гүйцэтгэнэ.

Энэ хугацаанд зорчигч тээвэрлэхгүй бөгөөд ачааллын туршилтыг ус болон шуудайтай элс ашиглан, кабин бүрийн багтаамжид дүйцэх 750 кг жингээр шат дараатай хийж гүйцэтгэнэ.

Энэ талаар "Пома групп"-ийн Монгол дахь төслийн менежер Алексис Грессел “Кабелийн замын угсралтын үндсэн хэсэг болон механик угсралтын ажил үндсэндээ дууссан. Тодруулбал, кабелийн замын тулгуур цамхаг, станц, гаражийн байгууламжийг суурилуулж дуусаад одоогийн байдлаар цахилгааны системийг ажиллуулах, эхлүүлэх болон системийн туршилтын дараагийн үе шат руу шилжихэд бэлэн болж байна.

Харин 9, 10 дугаар сард кабелийн замын системтэй холбоотой аюулгүй байдлын шалгалтыг үе шаттайгаар хийх бөгөөд эдгээр нь системийг бүрэн ашиглалтад оруулахаас өмнөх зайлшгүй хийгдэх туршилт, шалгалтууд юм.

Эх сурвалж: Нэгдсэн төслийн удирдлагын газар

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан