Гавьяат барилгачин Б.Жүгдэр, М.Могойторт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
ШУУД: Ерөнхий сайд Н.Учрал 1072 хувьцааны асуудлаар иргэдтэй уулзаж байна
Сүхбаатарын талбайд маргааш “K-WAVE concert” үнэ төлбөргүй болно
“Томуугийн эсрэг хамтдаа” дархлаажуулалтын аян нийслэлийн хэмжээнд эхэллээ
Өнөөдөр тэгш тоогоор төгссөн дугаартай машин замын хөдөлгөөнд оролцоно
БУРИАД УЛСТАЙ ХАРИЛЦАА, ХАМТЫН АЖИЛЛАГААГ ЭДИЙН ЗАСГИЙН АГУУЛГААР БАЯЖУУЛНА
ИРЭХ ОНЫ 8 ДУГААР САРД ЦАГААНХАЙРХАН СУМ УЛИАСТАЙ ХОТТОЙ ЗАСМАЛ ЗАМААР ХОЛБОГДОНО
Монголын баг тамирчид 2 алт, 2 мөнгө, 13 хүрэл медаль хүртээд байна
Өнөөдөр Улаанбаатарт +18 градус дулаан
ШУУД: “1072 ХУВЬЦАА” НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ СҮХБААТАРЫН ТАЛБАЙД БОЛЖ БАЙНА
Сугалаагаар 50 сая евро хожжээ

Бельгийн оршин суугч “EuroMillions” сугалаагаар 50 сая евро хожсон тухай сугалааг зохион байгуулагч компанийн төлөөлөгч мэдэгдлээ. Энэ бол Бельгид сугалаагаар олон арван сая еврогийн хожил авсан хоёр дахь тохиолдол. Үүнээс өмнө Бельгийн гудамжны цэвэрлэгч “EuroMillions” сугалаагаар 168 сая евро хожсон нь энэ улсын түүхэн дэх хамгийн том хожил болсон юм.
“EuroMillions” сугалааны анхны тохирол 2004 оны хоёрдугаар сард Франц, Испани ба Их Британи гэсэн гурван улсад явагдаж байв. Хэдхэн сарын дараа буюу 2004 оны аравдугаар сард Люксембург, Бельги, Швейцарь, Португаль, Ирланд, Австри гэсэн зургаан улсад тус сугалааны тохирол явагддаг болж хүрээгээ тэлсэн байдаг.
Сугалааны нэг тасалбар хоёр еврогийн үнэтэй бөгөөд хожлоос зөвхөн Швейцарийн татварын алба л суутгал авдаг, бусад улсад ямар ч татвар төлдөггүй давуу талтай. Иймд энэ сугалаанд Европын 200 сая гаруй хүн оролцдог.
Бельгичүүд азаа үзэх, мөрийтэй тоглоом тоглох тун дуртай хүмүүс болохыг статистик мэдээ харуулдаг. 2013 оны байдлаар бельгичүүд сугалаа худалдан авах, казино ба автомат тоглоомын газар тоглох, бооцоотой мөрий тавихад 964 сая евро үржээ. Үүн дээр Бельгийн үндэсний сугалаанд оролцохын тулд жил болгон зарцуулдаг 570 сая еврог нэмвэл 2013 оны байдлаар бельгичүүд мөрийтэй тоглоомонд 1,5 тэрбум гаруй евро үрсэн. Одоо эх орноос нь хоёр хүн дараалаад асар их хэмжээний мөнгө хожсон тул энэ салбарт зарцуулагддаг мөнгөний хэмжээ бүр ч нэмэгдэх төлөвтэй байна.

0 Сэтгэгдэл