Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Энэ өдөр түүхэнд

Наполеон Бонопарт хаан ширээнд залрав

1804 оны энэ өдөр Францын түүхэн дэх хамгийн аугаа удирдагч гэгддэг Наполеон Бонопарт эзэнт улсыг удирдан залах эрхтэй болж, титэм зүүх ёслолоо Нортер Дам хотод хийж байв. Энэ явдлаас яг нэг жилийн дараа буюу 1805 оны арванхоёрдугаар сарын 2-нд титэм залгамжилсны нэг жилийн ойн баяраа Орос, Австрийн армийг буулган авсан баяртайгаа хамтатган тэмдэглэжээ.

Армени улс тусгаар тогтнов

Одоогоос 98 жилийн өмнө буюу 1918 оны энэ өдөр Армени улс Туркийн нэг хэсэг байхаа больж, тусгаар тогтнолоо тунхаглан зарласан байдаг. Энэ өдөр арменичууд бүх нийтээрээ амарч, тусгаар тогтнолын баярын өдрөө улс нийтээрээ тэмдэглэн өнгөрүүлдэг. Хоёр жилийн дараа Армени улс тусгаар тогтносны түүхт 100 жилийн ой тохионо.

Анхны диржабель 1921 онд хөөрсөн

1921 оны арванхоёрдугаар сарын 2-ны өдөр Английн Портлайнд хотноо дэлхийн анхны диржабель (агаарын хөлөг) болох “Си-7”-г анх удаа агаарт хөөргөн туршиж байв. Уг төхөөрөмжийг гелийн хийгээр дүүргэсэн байдаг ба анх цэрэг, зэвсэг тээвэрлэх зорилгоор зохион бүтээж байжээ.

Чакогийн дайн эвлэрлийн гэрээгээр түр гал зогсоосон

Түүхэнд Чакогийн дайн нэрээр тэмдэглэгдсэн Боливи, Парагвай улсын газар нутгийн маргаантай асуудлаас үүдсэн дайн 1932 оны энэ өдөр эвлэрлийн гэрээний дагуу түр хугацаанд гал зогсоож байжээ.

Уугуул иргэдэд газар нутгийг нь буцаан олгов

1970 оны энэ өдөр АНУ-ын сенатын санал хураалтаар Нью Мехико муж улсын 48 мянган акр газрыг нутгийн уугуул иргэд болох индианчуудад буцаан олгосон билээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан