Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хятадтай эрдэс баялаг, эрчим хүч, дэд бүтцийн талаар хэлэлцэхээр болжээ


Т.ЦЭЛМЭГ


Монголын бурхан шашинтны төв Гандантэгчинлэн хийдийн урилгаар Дээрхийн гэгээнтэн XIV  Далай лам өнгөрсөн 2016 оны арваннэгдүгээр сарын 18-наас эхлэн дөрвөн өдөр шашин номын айлчлал хийсэн билээ. Энэ үеэр БНХАУ-ын талаас айлчлалыг хоёр удаа эсэргүүцэж мэдэгдэл гаргаж байсан бол Монголын Засгийн газартай ямар ч холбоогүй хэмээн Гадаад харилцааны яам мэдэгдсэн. Гэсэн ч удалгүй буюу арваннэгдүгээр сарын 23-ны өдөр Хятадын тал ойрын хугацаанд төлөвлөсөн байсан манай талын албаны бүх айлчлалыг цуцалсан. Харин 2017 оны нэгдүгээр сарын 24-ний өдөр Монгол Улсын Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И-тэй утсаар ярьж Далай ламын айлчлал Монгол-Хятадын харилцаанд сөрөг нөлөө үзүүлсэнд харамсч буйгаа илэрхийлсэн юм. Улмаар энэ Засгийн газрын бүрэн эрхийн хугацаанд Далай ламыг айлчлуулахгүй байх амлалт өгснийг анхааралдаа авч буйгаа илэрхийлээд хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг үргэлжлүүлэн хөгжүүлэхээр болсон. Тэгвэл Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил энэ сарын 21-22-нд БНХАУ-д айлчиллаа.

Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И-тэй уулзаж, албан ёсны хэлэлцээ хийж, хоёр улсын хамтын ажиллагааны болон бүс нутгийн харилцан сонирхсон асуудлаар санал солилцсон байна. Саналуудыг дурдвал,

-Монгол-Хятадын хоорондын айлчлалын давтамжийг хадгалж, Монгол Улсын Ерөнхий сайдыг БНХАУ-д айлчлуулах /Шадар сайд У.Хүрэлсүх ирэх гуравдугаар сард, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат ирэх тавдугаар сард Хятадад айлчлахаар болсон. Өнгөрсөн арваннэгдүгээр сарын 28-29-нд Шадар сайдын ахалсан ажлын хэсэг БНХАУ-ын Хөгжил шинэтгэлийн хорооны даргаар ахлуулсан ажлын хэсгийнхэнтэй уулзах ёстой байсан боловч арваннэгдүгээр сарын 23-ны өдөр цуцлагдсан/
-Парламент хоорондын байнгын уулзалтыг зохион байгуулах /2016 оны арваннэгдүгээр сарын 23-25-нд Монгол Улсын Их хурал, БНХАУ-ын парламентын зөвлөлдөх уулзалтыг хийхээр төлөвлөсөн нь мөн цуцлагдсан юм/
-Эрдэс баялаг, эрчим хүч, дэд бүтцийн хамтын ажиллагааны Монгол-Хятадын зөвлөлийн анхдугаар хуралдааныг ойрын хугацаанд зохион байгуулах
-“Талын зам” ба “Бүс ба Зам” стратегийг уялдуулах тухай санамж бичиг зэрэг гэрээ хэлэлцээрийг байгуулах, “Хилийн боомт, тэдгээрийн дэглэмийн тухай хэлэлцээр”-ийг шинэчлэн байгуулах
-Эдийн засгийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх талаар ярилцаж, Монгол Улсаас Хятадад нийлүүлэх уул уурхайн бүтээгдэхүүн, үхэр, хонины мах зэрэг мал аж ахуйн бүтээгдэхүүний экспортын хэмжээг нэмэгдүүлэх хамтын ажиллагааг эрчимжүүлэх
-“Монгол Улс Хятадын нутаг дэвсгэрээр дамжин далайд гарах, буцах, дамжин өнгөрөх тээвэр хийх тухай хэлэлцээр”-ийг Хятадын тал соёрхон баталжээ.
-Монгол Улсын эдийн засгийн хүндрэлийг даван туулахад хоёр талын болон олон талын шугамаар дэмжлэг үзүүлэхээ илэрхийлэв
-Хоёр улсын үндэсний мөнгөн тэмдэгтийг солилцох хэлцлийн хугацааг сунгахад Хятадын тал бэлэн гэлээ
-Монгол, Хятад, Орос гурван улсын төрийн тэргүүн нарын ээлжит уулзалтыг зохион байгуулах
-“Монгол, Хятад, Оросын эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөрийн хөрөнгө оруулалтын зураг төслийн хамтарсан төв” байгуулах юм байна


0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан
МЭДЭГДЭЛ 2024.05.01