Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Обама дуртгалаа бичихээр Номхон далайн арлыг зорино


АНУ-ын ерөнхийлөгч байгаад сая албан тушаалаа өгсөн Барак Обама дуртгалаа бичихээр Номхон далай дахь нэгэн арал руу явна гэж экс ерөнхийлөгчийн төлөвлөгөөг сайн мэдэх хүний хэлснийг Washington Post сонин дамжуулсан байна.

Обама Номхон далайн өмнөд хэсэгт байдаг  Тетиароа  арал дээр удаан хугацаагаар суурьшиж Цагаан Ордонд байсан үеийнхээ дуртгалыг бичихээр төлөвлөж, тун ойрын үед замд гарах гэнэ.

Барак Обама, түүний эхнэр Мишелийн дуртгалыг хэвлэх эрхийг Penguin Random House хэвлэлийн газар авсан гэж үүний өмнө New York Times сонин мэдээлж байсан юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан