Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ НИТХ-ын даргад Д.Ихбаярыг батламжилжээ Улсын төсвийн төслийг боловсруулахад Үйлдвэрчний эвлэлийн санал, байр суурийг тусгаж ажиллахыг Засгийн газрын гишүүдэд үүрэг болгов  100 хувь цахилгаан хөдөлгүүртэй автомашинд ногоон улсын дугаар олгож, дугаарын хязгаарлалтад хамруулахгүй БНХАУ-ын Цинхуа их сургуулийн удирдлагууд бүсчилсэн хөгжлийн чиглэлээр боловсон хүчин бэлтгэх, судалгааны ажилд дэмжлэг үзүүлэхээ илэрхийллээ Дархан хотын харилцагчдад тусгайлан зориулсан “SocialPay Loves Darkhan” урамшуулал эхэллээ “Монгол Улсын хөгжлийн 2027 оны төлөвлөгөө батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл өргөн мэдүүллээ Ханын материал орон сууцжуулах төсөл хэрэгжсэнээр агаар, хөрсний бохирдол буурна Эмээлт эко аж үйлдвэрийн паркаас Шувуун фабрик хүртэлх 12.55 км авто зам барина Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Британи эр Зөвлөлтийн танкнаас 2,5 сая долларын алт олжээ

Британийн фермер, цэргийн хуучин техник цуглуулагч эр интернетээр зөвлөлтийн үеийн хуучин танк 37 мянган доллараар худалдан авч. Ник Мид худалдан авсан машинаа засварлах, бас дотор нь галт хэрэгсэл үлдсэн байх вий хэмээн сайтар шалган үзэж байтал түлшний савыг нь нээж үзэхэд  баахан алтан гулдмайнууд гарч иржээ. Энэ нь нийтдээ 2,5 сая долларын өртөг хүрэхээр алт байсан гэнэ”.

Цуглуулагч эр үүнийг Персийн булангийн хямралын үеэр иракын цэргүүд Кувейтын алт хадгалсан баян нэгнийг дээрэмдээд нуусан байх гэж үзэж байна.
“Миний авсан танк бол Иракын зэвсэгт хүчний хэрэглэж Персийн булангийн 1990-1991 оны дайнд олон улсын эвслийн хамт оролцоод дараа нь Британид авчирсан танк. Алт олоод би чухам яахаа мэдэхгүй болсон, Тэгээд л цагдаа руу утасдсан” гэж Мид ярьжээ. 

Мидэд өнөөдөр цэргийн 150 нэгж зэвсэг техник байдаг юм байна. Түүний фермд очсон хэн энэ машин техникийн дэргэд зургаа татуулж болдог гэнэ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан