Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Батлут сайдын албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөхөөр болжээ Голомт банк ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаа зарлаж байна Нийслэлд цас орохтой холбогдуулан холбогдох байгууллагууд бэлтгэлээ хангаад байна Ипотекийн зээлийн санхүүжилтийг 500 сая ам.доллар хүртэлх шинэ эх үүсвэрээр нэмэгдүүлнэ Н.Учрал: 141 мянган ахмадын тэтгэврийн зөрүүг арилгаж, инфляцтай уялдуулан дахин 10 хувиар нэмнэ Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн, Хөдөө аж ахуй, байгаль орчны сайд Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД АЛЕКСЕЙ НИКОЛАЕВИЧ ЕВСИКОВ ЗАВХАН АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА Цэндбаатар мэргэжлийн боксын 16 дахь тулаанаа өнөөдөр хийнэ Хүннү хотын усан хангамжийн дэд бүтцийн бүтээн байгуулалт 85 хувийн гүйцэтгэлтэй байна
НИТХ-ын дарга А.Баярыг огцрууллаа

НИТХ-ын ээлжит VII хурал өнөөдөр 10:00 цагт эхлэх товтой байсан ч АН-ын бүлгээс хэлэлцэх асуудлын хүрээнд буюу “Туулын хурдны зам” төсөлтэй холбоотой шаардлага ирүүлсэн. Үүнтэй холбогдуулан НИТХ-ын дарга А.Баяр хуралдааныг тодорхойгүй хугацаагаар хойшлуулах захирамж гаргасан. 

Ингэхдээ алхаа ч цохилгүйгээр шийдвэр гаргасан тул "МУ-ын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн тухай хуулийн заалтыг зөрсөн" хэмээн НИТХ дахь МАН-ын бүлгийн 27 гишүүн гарын үсэг зурснаар ээлжит бус 11 дүгээр хурлыг Ж.Батбаясгалангаар удирдуулан эхлүүлсэн. 

Энэ үеэр НИТХ-ын төлөөлөгч Б.Сэргэлэнбаатар хэлэхдээ, "А.Баяр даргыг огцруулахаар 34 төлөөлөгч гарын үсэг зурсан албан бичгийг өгсөн" гэв.

Ээлжит хуралдаанд санаатайгаар саад учруулсан, хурлаа хаяж явсан хэмээн А.Баярыг огцруулах асуудлыг хэлэлцэж, тус хуралд оролцсон 31 гишүүний 29 нь дэмжсэнээр НИТХ-ын дарга А.Баярыг огцрууллаа. 

Эл хуралдаанд Хотын дарга Х.Нямбаатар нарын төлөөлөгчид оролцов. 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан