Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Иргэд Богд уулыг авто зогсоолтой болгохыг дэмжиж хаштаг үүсгэн давалгаалж эхэллээ

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Оюунхоролын санаачилгаар Богд ууланд авто зогсоол байгуулах, боловсон 00-той болох ажлыг Засгийн газрын хуралдаанд оруулжээ. Засгийн газар үүнийг дэмжиж, “Энигма” компанийн Богд ууланд эзэмшиж байгаа 42 га газраас 3 га газрыг нийтийн эзэмшлийн зориулалтаар ашиглах шийдвэр гаргасан байна.

Тэнд 500 автомашины зогсоол хийж, иргэдийг ая тухтай алхах, аялах боломжийг нь бүрдүүлж, 20 боловсон 00 байгуулах аж. Энэ талаараа БОАЖ-ын сайд Д.Оюунхорол өөрийн цахим хуудастаа бичжээ. Харин иргэд түүний энэ санаачилгыг дэмжиж байгаагаа илэрхийлэн Богд уулыг авто зогсоолтой болгохыг дэмжиж хаштаг үүсгэн давалгаалж эхэлж байгаа юм байна.

М.Болор

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан