Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Монгол Үндэсний Бөхийн холбооны тэргүүнээр Л.Чинбат томилогдлоо


Монголын Үндэсний Бөхийн Холбооны ээлжит бус "Их Эе" хуралдаан болж, тэргүүнээ сонголоо. Тодруулбал, холбооны тэргүүний сонгуульд дөрвөн хүн өрсөлдсөн боловч Х.Баянмөнх, А.Сүхбат, н.Хүдэрбаатар нар нэрээ татсанаар Л.Чинбат 100 хувийн саналаар сонгогдсон байна.
 
Л.Чинбат өмнө нь Монголын Чөлөөт Бөхийн Холбооны Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан туршлагатай юм.
 
Харин Үндэсний Бөхийн Холбооны тэргүүн асан Р.Нямдорж нь энэ холбоог сүүлийн 15 жил удирдаж байсан билээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан
МЭДЭГДЭЛ 2024.05.01