Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Чехийн домогт улаан Ява

Чехийн Jawa мотоцикл манайд нэгэн цагт ихэд дэлгэрч бараг тансаг хэрэглээ облж байв даа. Унахад эвтэй, зөөлөн, техникийн өндөр үзүүлэлттэй энэ мотоцикл гадаад төрхөөрөө ч тансаг эд байлаа.
1929 онд Чехийн Франтишек Яначек гэгч Wanderer мотоцикл үйлдвэрлэж өөрийн нэр овгийн үсгээр нэрлэсэн ч сүүлдээ зүгээр л Jawa болж хувирсан байна.

                      1929 онд үйлдвэрлэсэн Анхны Ява JAWA 500cc OHV

Эхлээд энэ мотоцикл герман мотоциклын хуулбар төдий, хүнд, унахад тийм ч эвтэй биш, бас өндөр үнэтэй байж. Гурван жил өнгөхөд дахин өөрчилснөөр хөнгөн, 175 шоо метрийн мотортой гарсан байна. Ингээд 1934, 1935 он гэхэд 250, 350 шоо метрийн мотортой болжээ.

                                         1932 он. JAWA 175cc Williers

Дэлхийн хоёрдугаар дайны дараа 1946 онд парисын авто салоны хүрээнд чехийн загвар жинхэнэ од боллоо. Ингэж чехийн шинэ мотоцикл орчин үеийн жижнхэн унаа болох нь тэр.
 
                                            1934 он . JAWA 350 SV

                                            1935 год. JAWA 250 Special

250 шоо метрийн мотортой энэ загвар мото техник сонирхогчдын жинхэнэ хүсэн хүлээсэн мотоцикл болж чадсан юм.

                                 1954 он . JAWA 250/350 (мод 353/354)

1953, 1954 он дахиад шинэ загвар бий боллоо. Хөдөлгүүр нь дайны өмнөхтэй адил болов чявах анги нь сайжирч. Улмаар энэ загвар дэлхрийн олон оронд зарагдаж, техникийн үзүүлэлтээс гадна гадаад төрх нь хэрэглэгчдийн ташааалд нийцжээ.

                                        1973 он. JAWA 350 мод. 634

                                                1984 он. JAWA 638-5-00
 
                                                1987 он . JAWA 638-0

0 Сэтгэгдэл
Хүүхэд бүрийн бага насны дурсамжид үлдсэн унаа даа....Аав минь эгч бид хоёрыг сундлахдаа бүсээр өөртэйгөө холбочихоод л давхидагсан.
Тансаг ч гэх нь хаашаа юм. Гэхдээ үнэхээр хэрэглээ байсан. Аав маань нэг ийм улаан "ЯВА"-тай. 10 настай би сундлаад давхидагсан. Говийн элсэнд шарваад л уначихна. Дорхноо босгоод л давхиад явчихна. Их гоё, хөнгөхөн, хамгийн гол нь их бөх бат
Хамгийн их уншсан
МЭДЭГДЭЛ 2024.05.01