СБД-ийн нэгдсэн эмнэлгийн мэс заслын хэсгийг вакум мэс заслын өрөө болгон шинэчилж, улсын комисс хүлээн авлаа
Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН ХҮНИЙ НӨӨЦИЙН ХӨГЖИЛ, СУРГАЛТЫН ХЭЛТСИЙН ТӨЛӨӨЛӨЛ ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭРТ АЖИЛЛАЛАА
Туулын хурдны зам төслийн бэлтгэл ажил 61.6 хувьтай байна
П.Дэлгэрнаранг өөрийнх нь хүсэлтээр Сонгуулийн ерөнхий хорооны дарга, гишүүнээс чөлөөлж, Монголбанкны Ерөнхийлөгчөөр С.Наранцогтыг томилов
Буудлага спортын цомын шигшээ тэмцээний шилдгүүд тодорчээ
Стивен Дауст: Улаанбаатар хотын нэн тулгамдсан асуудлаар хамтран ажиллана
Хойд бүсийн алслагдсан хороодын 133 мянган иргэнд тусламж үзүүлжээ
НИТХ-ын ажлын алба улсын архивын үзлэгт хамрагдаж байна
ЧУУЛГАН: Монголбанкны Ерөнхийлөгчийг томилох, чөлөөлөх асуудлыг эцэслэнэ
Трамп Цагаан ордонд 3,4 сая ам.долларын засвар хийлгэж байна

Наймдугаар сард Цагаан ордон их засварт ороод АНУ-ын Ерөнхийлөгч амралттай байгаа гэнэ.

АНУ-ын Ерөнхийлөгч өнгөрсөн долоо хоногт ээлжит амралтаасаа Цагаан ордондоо эргэн ирэхэд баруун жигүүрийнх нь засвар дуусаагүй байв. Цагаан ордны засварт нийт 3,4 сая ам.доллар зарцуулж буй аж. Хэдийгээр АНУ-ын Ерөнхийлөгч бүр Цагаан ордны засварт өөрийн биеэр оролцдог ч хэвлэлийнхэнд Трампын үйлдэл бусдаас илүү сонирхолтой байгаа юм. Хэвлэлүүд Трампын үйлдэл бүрийг бараг микроскопоор харж, шинжиж байна. Тиймээс ханын цаас, хивс солих нь хүртэл багагүй сенсааци дагуулж буй. АНУ-ын Ерөнхийлөгч зууван танхимынхаа ханын цаасыг өөрөө сонгосон бол Рузвельтын өрөөнд алтадсан бүргэдийн баримал авч байрлуулжээ. Мөн Цагаан ордны хивс, хивсэнцрийг солиход 1 сая ам.доллар зарцуулсан гээд засвараас үүдсэн багагүй хэл аманд өртөөд байгаа юм.

Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн даргын орлогч Линдси Уолтерс “Энэ удаагийн засвар зөвхөн Трампын хүслээр хийгдэж байгаа юм биш. Обама Ерөнхийлөгчийг суудлаа өгөхөөс өмнө төлөвлөгдсөн байсан” гэдгийг албан ёсоор мэдээлсэн байна. Түүний хэлснээр “Цагаан ордны баруун жигүүрийн агааржуулалтын систем бүрэн ажиллахгүй байгаа аж. Энэхүү агааржуулах системийг 81 жилийн өмнө суурилуулсан бөгөөд 27 жилийн тэртээ сүүлийн засварыг хийсэн. Мөн өмнөд хэсгийн зүлэг болоод зарим өрөөнүүдэд 64 жилийн турш шинэчлэл засварын ажил хийгдээгүй” гэжээ.

Сэтгүүлчид Уолтерсээс яагаад Ерөнхийлөгч Трамп Эрүүл мэндийн хуулийг батлах гэж яаравчлахын оронд амралтаа аваад явсныг тодруулахад “хэрвээ агааржуулагчгүй бол Цагаан ордонд ажиллах ямар ч боломжгүй. Баруун жигүүрийн агааржуулагчийг засварлахын тулд хоёр долоо хоног шаардлагатай байсан тул Цагаан ордонд Ерөнхийлөгч болоод бусад ажилчид ч ажиллаагүй. Учир нь зуны өдрүүдэд Вашингтонд 38 градус хүртэл халдгийг та бүхэн мэднэ биз дээ” гэсэн байна.

Цагаан ордонг XVIII зууны сүүлээр барьсан бөгөөд 240 гаруй жил болж байгаа гэж үздэг. 1817 онд галд өртөж, 3 жилийн турш засвар хийсэн байдаг. Хэдийгээр бүх Ерөнхийлөгч болоод тэргүүн хатагтай нар Цагаан ордныг шинэчлэн засварлахыг хүсч, өөр өөрсдийн тавилгыг авчирч байршуулдаг ч Цагаан ордон АНУ-ын төрийн бэлгэдэл болон хуучин өнгө төрхөө хадгалан оршсоор буй юм.
Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгчийн мэдээлснээр агааржуулагч болоод бусад тоног төхөөрөмжийг солиход 1,965 сая ам.доллар зарцуулсан бөгөөд энэ нь Обама Ерөнхийлөгчийн үед төсөвлөгдсөн зардал байсан гэнэ. Мөн зарим зураг болоод тааз бусад сэргээн засварлах ажилд 275 мянган ам.доллар, хивс хивсэнцрийг солиход 1,17 сая амдоллар зарцуулжээ. Гэвч Трампыг эсэргүүцэгчид болоод зарим блогеруудын бичсэнээр Цагаан ордны засвар шинэчлэлийн ажил нь Трампын зочид буудал казиногийн тохижилтыг өөрийн эрхгүй санагдуулж байна хэмээн бичиж буй юм.

0 Сэтгэгдэл