Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

УИХ-ЫН ГИШҮҮН Ж.БАЯСГАЛАН ЗАВХАН АЙМАГТ АЖИЛЛАВ

УИХ-ын гишүүн Ж.Баясгалан Завхан аймгийн Улиастай хотод ажиллаж, аймгийн Засаг даргын орлогч Х.Лүндээжанцангийн хамт хөгжлийн бэрхшээлтэй иргэд, тэдний гэр бүлийн гишүүд, асран хамгаалагчидтай уулзалт хийв.

Тэрээр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах, нийгмийн оролцоог нэмэгдүүлэх, тэдний санал хүсэлтийг төрийн бодлого, шийдвэрт тусгах зорилгоор 21 аймагт уулзалт зохион байгуулж байна.

Уулзалтын үеэр иргэд Улиастай хот болон Тосонцэнгэл сумдад Хөгжлийн бэрхшлээтэй хүний хөгжлийн төв баригдаж байгаад баяртай байгаагаа яриад, төр хувийн хэвшлийн байгууллагуудын барилгын стандартад анхаарах, хөгжлийн бэрхшээлтэй иргэний хүртээмжтэй байдлыг нэмэгдүүлэх, үйлчилгээ авахад тулгардаг бэрхшээл зэргийг хөндөж ярилаа.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан