Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Засаггүй Монголыг жагсаал цуглаан нөмрөх нь дээ

“Мэргэжлийн” засгийн газар минь огцроод, намынхандаа гомдсон хэдэн сайд нь байгаа байхгүй нь мэдэгдэхгүй сураг алдрав. Бусад нь байг гэхэд “Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч Ж.Эрдэнэбат” ингэлээ тэглээ гэсэн мэдээ хэвлэлээр ганц ч харагдахгүй байна.
МАН-ынхан дотроо хэл амаа ололцож чадахгүй, 33-ын бүлэглэлийнхэн хэн нь илүү хор найруулж Засгийн газрын тэргүүний суудлыг эзлэхээ мэдэхгүй өөр өөрийнхөөрөө зүтгэж, өөрийн бууны нохдоороо дамжуулан “энэ ч сайн хүн” гэсэн мессэж цацаж суухад нь бухимдсан олон нийт жагсаж цуглаж эхлэх нь.
Багш нар цалингаа 1,6 сая төгрөг болгох шаардлага тавиад, энэ шаардлагыг Засгийн газар биелүүлэхгүй бол маргааш буюу 15-ны өдрөөс ажил хаяна гэдгээ зарлачихсан. Хот хөдөөгүй бүх багш нараас гарын үсэг цуглуулж, төсөрхөн хэвлэлийн хурал зарлаж энэ хөдөлгөөнд монголын нийт багш нэгдсэнийг дуулгаад эхний ээлжинд  долоо, тэгээд үргэлжлүүлэн ажил хаяна гэдгээ мэдэгдчихлээ.
Багш нар Засгийн газарт:
      1.    Сургуулийн өмнөх болон ЕБС-ийн багш нарын үндсэн цалингийн доод хэмжээг, 2017 оны есдүгээр сард багтаан 1.6 сая төгрөгт хүргэж нэмэх
      2.    Багш мэргэжлийн нийгмийн үүрэг, хөдөлмөрийн үнэлэмжийг бодитойд тооцож, багшийг төрийн жинхэнэ албан тушаалын ангилалд оруулж, эрх зүйн орчинг шинэчлэн бүрдүүлэх
      3.    Боловсролын чанарыг дэлхийн шилдэг жишигт хүргэх төслийг бодитой бүрдүүлэх зорилгоор багшийн цалинг дор хаяж 3,500 ам.долларт дүйцэх хэмжээнд 2020 гэхэд хүргэх гэсэн 3 шаардлага тавиад байгаа.
Олигархи Засгийн газар багш нарын удаа дараагийн энэ шаардлагад ямар ч хариу өгөхгүй байсаар огцорчихсон. Одоо тэгэхээр ирэх долоо хоногоос улсын хэмжээгээр багш нар ажил хаяж сургуулиуд хаалгаа барьж магадгүй байна.

Гэтэл хажуугаар нь эмч нар бас ажил хаяна гэдгээ бас мэдэгдээд гарын үсэг цуглуулаад байгаа гэнэ. Хүн ардын амь нас, эрүүл мэндийн төлөө тангараг өргөсөн тэд ажлаа хаяад эмнэлгээ хаачихгүй ч гэсэн эрх баригчдад ямар нэгэн сануулга өгөхөд бэлтгэж байгаа бололтой.

Ард түмний онц зөвлөл /АТОЗ/ оффшор данс бүхий  албан тушаалтнуудыг гадаадад байршуулсан мөнгөө оруулж ирэх 49 хоногийн хугацаа өгсөн нь энэ долоо хоногт дууссан. Харамсалтай нь оффшор данстнууд нэг ч ам,доллар оруулж ирээгүйгээр үл барам, одоо шинэ засгийн газарт багтчих санаатай хуйвалдсаар байгаа. Ийм болохоор АТОЗ-ынхан есдүгээр сарын 28-нд бүх нийтийн жагсаал, цуглаан  хийхээр зарлалаа. Олон нийтийн сүлжээгээр түгээж байгаа энэ зарын дор олон нийт “дэмжиж байна”, “жагсаалд оролцоно” гээд бичиж байна.
Харин эрх баригчид энэ талаар огт цочирдохгүй “Яавал ч яаг, бидэнд хамаагүй” гэсэн байдлаар ажин түжин сууна. Ялангуяа УИХ-аар Ж.Эрдэнэбатын засгийн газрыг огцруулснаас хойш энэ улс ёстой эзэнгүй болчихлоо.

МАН-ынхан нэг хэсэг нь өөрийн талын Засгийн газрыг огцруулсанд шаралхан, сэтгэл санаагаар унаж, 33-ын бүлгийг хэрхэн чадаж, өс хонзонгоо авах вэ гээд, 33-ын бүлэг нь хэн нь Ерөнхий сайд, хэн нь ямар ямар яамыг тэргүүлэх, өмнөх засгийн газрынхны идэж завшсанаас яаж арай илүүг улсаас хамах  вэ хэмээн хор найруулаад нойргүй хонож байгаагаас биш, өнгөрсөн бүтэн жилийн туршид МАН-ын авлигачдын тоглоом шоглоом болж аргаа барсан ард олон яаж байгаа бол гэж сэтгэл зовниж байгаа хүн нэгээхэн ч үгүй бололтой.

Өнөө маргаашгүй багш нар нь ажлаа хаях гээд байхад салбарын нь сайдаар гурван сар хүрэхгүй хугацаагаар ажилласан ч улс орон, ард түмний өмнө энэ ажлыг хариуцаж байгаа өнөөх Г.Чулуунбаатар сайд нь бас л таг чиг.

Засгийн газраа огцруулчихсан МАН-ын эрх баригчдын өмнө жагсаал цуглаан, элдэв шаардлага ар араасаа цуварч эхлэх нь.....Жагсаалыг ч яахав МАН-ын эрх баригчид тоох биш, цонхоороо хараад инээмсэглээд өнгөрөөдөг, эсвэл У.Хүрэлсүхээрээ бамбай хийгээд улаан хамгаалагчдаараа “Жагсаалын эсрэг жагсаал” зохион байгуулдаг туршлагатай улс.
Харин ард олон салбар салбараараа ажил хаяад эхэлбэл яах юм бол доо.

0 Сэтгэгдэл
засаг уналаа гээд муудсан юм алга. Иргэдийг боож хавчсан шийдвэр гарахгүй харин ч аятайхан байна. луйварчин засагтай байснаас ингээд явсан нь дээр юм
МАНын гишүүд 2020 оноо бодож Хүрэлсүхийг дэмжиж МАНАНийн засаглалыг дуусгах хэрэгтэй . Үгүй бол 20онд МАН хүнд байдалд орно
Ерөнхий сайд Хүрэлсүх болж л ЦЕГ, ТЕГ, ШШБЕГ, АТГ, ПРОКУРОР, ШҮҮХ-ийг өөрчлөх алхам хийнэ. Хариуцлага өндөржихөд хөгжил аандаа ирнэ. Тийм үү? #Миний_бодол
Ene heden saituud ni hudaldagdchihsan bolohoor itgeh arga algada. huurhiilultei yum, negent buuchihsan zasgiin gazriig magtaad yahaw, arai tsuglaj amjaagui zasgaa muulaad yahaw... Yu ch boloh boloogui bn
Одоо байгуулагдах засгийн газар арай илүү юм хийж чадна гэдэгт итгэж байгаа шүү. Нэг үгээр МАНАН-гүй бол улс минь хөгжих гээд байгаа юм ш дээ.
Хамгийн их уншсан
МЭДЭГДЭЛ 2024.05.01