Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Сондгойрох содон шийдэл Занданшатараас гарах уу


Г.Занданшатар Ардын Засгийн газарт төрийн сайд бөгөөд Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргаар нэрлэгдээд байгаа. МАН-ын сайдын даллагатай цөөхөн хүний нэг. Тэр урьд нь Хүнс хөдөө аж ахуйн дэд сайд, 2009 онд Гадаад харилцааны сайдаар ажиллаж байсан, УИХ-д гурав дахь удаагаа сонгогдоод байгаа нэгэн. Улстөрд бол бараг уйдахаар удаж байна даа. Бусдаасаа ялгарах өнгө, дуу хоолой, үзэл баримтлал гээд сондгойрох сонин  содон зүйлээр багахан,  байдаг л нэг жирийн гишүүн. Харин өмнөх жилүүдэд парламентын гадна таваргаж  явах үедээ “Зөвлөлдөх ардчилал” гэдэг үг хэллэгийг улстөрд оруулж ирсэн байх.

Тойрогтоо бол гайгүй ажиллад байх шиг харагддаг. Хөлийг нь дөрөөнд хүргэж, хууль тогтоогчдын танхимд илгээдэг болохоор ингэхээс ч яахав. Гэхдээ л Баянхонгорт алт, уул уурхай тойрсон “аймаар” асуудал бий. Бараг ихэнх сумын нутагт нь экологийн тулгамдсан асуудал, туйлдаж цөхөрсөн нутгийнхны цөхрөл шаналал байдаг. Эрхэм элчийн хувьд энэ асуудлыг нэг мөр шийдэж өгөх захиа даалгавар Занданшатарт ирдэг л байлгүй. Харамсалтай нь дорвитой өөрчлөлт  шийдэл одоог хүртэл алга л байна.  Харин саяхан Галуут сумын нутагт нэг уурхайг нутгийнхны дэмжлэгтэйгээр зогсоосон тухай мэдээ бий.

Сайдын дараа сайд. Ийм л зарчим улстөрчдийн толгойд манан мэт суунаглж явдаг бололтой юм. Занданшатар ч бас ийм л зам, замналаар дахиад сайд болохоор зүтгэж явна. Үүнийг буруутгах гээд яахав. Харин эрх мэдлийг гартаа оруулсан боломжийг ашиглаад Монголынхоо төлөө юу хийхэв гэдгээ л сайн тооцоолох учиртай байх. Иргэд сонгогчид танаас  үр дүнг л хүлээнэ. 

Эх сурвалж: http://www.mongoliinmedee.mn/read/2223dh8c

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан