Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ТҮК-ийн ажилчид өнөөдөр ”Үлэмжийн гоо”-д саатна



"Учралын намар", "Миний нандин", "Шөнийн бороо" зэрэг дуунуудаар олны сонорыг мялаасан дуучин Г.Дэлгэрцогт "Үлэмжийн гоо" тоглолтынхоо товыг гаргаад байгаа билээ.

Өнөөдөр "Үлэмжийн гоо" тоглолтын багийнхан нийслэлийн гурван дүүргийн үүрийн таван жингээр гарч, үдшийн бүрий болтол халуунд халж, хүйтэнд хөрж, хотынхоо өнгө үзэмжинд анхаарч ажилладаг  ТҮК-ийн 50 ажилтанд сэтгэлийн бэлэг болгон тоглолтын урилгыг гардууллаа.
 
Үлэмжийн гоо бүхнийг хамтдаа дуулан өнгөрүүлэх урилгыг тэд баяртайгаар хүлээн авлаа.

Тус тоглолт өнөөдөр 19:00 цагаас Монгол бөхийн өргөөнд ганцхан удаа болно.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан