Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хууль зүйн зөвлөгөө үнэ төлбөргүй өгөх өдөрлөг болно


НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас 1948 оны 12 дугаар  сарын 10-ны өдөр Хүний эрхийн Түгээмэл Тунхаглалыг батлан гаргасан билээ. Иймд  энэ өдрийг жил бүр дэлхий нийтээрээ Хүний эрхийн Олон Улсын өдөр болгон тэмдэглэн өнгөрүүлж ирэв.
Монголын хуульчдын холбоо дээрх өдрийг тохиолдуулан хууль, эрх зүйн зөвлөгөө үнэгүй өгөх болжээ. 



Тус холбоо  “Иргэдэд хууль зүйн зөвлөгөө өгөх өдөрлөг”-ийг 12 дугаар сарын 05-08-ны өдрүүдэд Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн “Драгон”, “Мишээл”, “Дүнжингарав”, “Оргил” салбаруудад зохион байгуулахаар төлөвлөөд байна.  
Тус өдөрлөгийг Хүний эрхийн үндэсний комиссоос санаачлан Нийслэлийн Засаг даргын Тамгын Газар, Монголын Хуульчдын холбоо, Монголын Өмгөөлөгчдийн холбоо хамтран зохион байгуулна. 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан