Хамгийн тааламжтай нөхцөлтэй ипотекийн зээл олгодог 10 орон
2017 оны 12 сарын 4

Оросын Холбооны мэдээллийн агентлагийн мэдээлснээр хамгийн бага хүүтэй ипотекийн зээлийг Япон Улс санал болгодог байна. Жилийн хүү нь 1,21 хувь байдаг гэнэ. Харин Японд орон сууцны нэг ам.метрийн үнэ 7000 ам.доллар орчим байгаа юм. Жагсаалтын хоёрдугаарт Швейцарь улс жилийн 1,42 хувийн хүүтэй орон сууцны зээл санал болгодгоор оржээ. Тус улсад 50 бүүр 100 хүртэл жилээр ипотекийн зээлд хамрагдаж болох бөгөөд үр хүүхдэдээ уламжлан үлдээхийг зөвшөөрдөг. Финлянд жилийн 1,42 хувийн хүүтэй  орон сууцны зээлд хамрагдах боломж иргэддээ олгодог учраас жагсаалтын гуравт орсон бол  Швед жилийн 1,87 хувийн хүүтэй ипотекийн зээлд хамрагдахыг санал болгодог. Харин Словани улс жилийн 1,92 хувийн хүүтэй орон сууцны зээл олгодог бол араас нь Герман, Чех, Литва, Тайвань, Австри жагссан байна. 

Монгол Улсын хувьд Н.Алтанхуягийн Засгийн газрын санаачлагаар төрөөс  жилийн 8 хувийн хүүтэй орон сууцны зээлийн хөтөлбөр хэрэгжүүлсэн юм. Үүний ачаар 80 гаруй мянган өрх өөрийн гэсэн орон сууцтай болсон бөгөөд эргэн төлөлт хамгийн сайтай зээл хэмээн жил дараалан үнэлэгдэж буй. Харамсалтай нь, энэ оноос эхлэн зээлийн санхүүжилт байхгүй гэсэн шалтгаанаар эрс хумигдаж, эргэн төлөлтөөр тооцож, зээл олгож буй. 

Харин арилжааны банкуудын хувьд жилийн 14 хүртэл хувийн хүүтэй орон сууцны зээл санал болгодог.

Эх сурвалж: www.assa.mn
LIKE бэлэглээрэй. Танд баярлалаа.
Санал болгох
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.