Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Монголбанкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг бүхэлд нь баталлаа


УИХ-ын намрын ээлжит чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин нарын 10 гишүүн санаачлан боловсруулж 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдөр өргөн мэдүүлсэн Төв банк /Монголбанк/-ны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төсөл -ийн эцсийн хэлэлцүүлгийг хийв. Энэ талаарх Эдийн засгийн байнгын хорооны танилцуулгыг УИХ-ын гишүүн Б.Баттөмөр нэгдсэн хуралдаанд танилцуулсан байна.
Байнгын хорооны танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Эрдэнэбат, Б.Жавхлан, М.Оюунчимэг, Д.Тэрбишдагва, Б.Бат-Эрдэнэ, М.Билэгт нар Байнгын хорооны Ажлын хэсэг болон Монголбанкны Ерөнхийлөгчөөс асуулт асууж тодруулан хариулт авчээ. Хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэх явцад Байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хурлдаанд оролцсон гишүүдийн олонхи нь дэмжив. Тухайлбал, төслийн 1 дүгээр зүйлийн 6 дахь заалтын “Монголбанкны Ерөнхийлөгч нэр дэвшүүлж” гэснийг “Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооноос нэр дэвүүүлж” гэж өөрчлөн “4/сүүлийн таван жилд улс төрийн албан тушаал хашиж байгаагүй” гэснийг хасахаар тогтов. Мөн төслийн 1 дүгээр зүйлийн 9 дэх заалтын “6.Засгийн газраас Монголбанкинд зөвлөмж, чиглэл өгөхийг хориглоно“ гэснийг “6.Засгийн газраас аливаа хэлбэрээр Монголбанкинд чиглэл өгөх, хуульд зааснаас бусад асуудлаар гэрээ хэлцэл байгуулахыг хориглоно” гэж, төслийн 3 дугаар зүйлийн 14 дэх заалтыг “5.Монголбанкны Ерөнхийлөгч, тэргүүн дэд Ерөнхийлөгч, дэд Ерөнхийлөгчийн цалингийн хэмжээг тогтоох итгэлцүүрийг Улсын Их Хурал батална” гэж тус тус өөрчлөн найруулахаар болсон байна.
Чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 69.1 хувь нь дэмжсэнээр Төвбанк /Монголбанк/-ны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг бүхэлд нь баталлаа. Мөн уг хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийг бүхэлд нь батлахыг гишүүдийн 65.5-70.9 хувь нь дэмжсэнээр чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаан завсарлав.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан