“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд “Тавантолгой” ХК 12 мянган мод тарьж ургуулаад байна
“Хүнсний хувьсгал”-ын хүрээнд 2023 онд мал төхөөрөх, мах боловсруулах дөрвөн үйлдвэр ашиглалтад оржээ
Соёолжийн нүхэн гарцаас Нарантуул захын уулзвар хүртэлх замын баруунаас зүүн тийш явах чиглэлийн хөдөлгөөнийг нээнэ
Тавдугаар сарын 12-ноос эхлэн ихэнх нутгаар хална
Э.Цэндбаатар өнөөдөр мэргэжлийн боксын 10 дахь тулаанаа хийнэ
Арьс, шир боловсруулах үйлдвэрүүдэд олон улсын LWG стандартыг мөрдүүлнэ
ОХУ-ын засгийн газар огцорчээ
Морин хуураа түгээн дэлгэрүүлж, сурталчлан таниулж, зааж сургахыг бүх талаар дэмжинэ
“Эрдэнэс Тавантолгой” ХК 330 мянган мод тарьж ургуулаад байна
Тусгай олимп төрөл буюу 500, 800 метр зайд гүйгчдээс бүртгэлийн хураамж авахгүй
АНУ-ЫН ТАГНУУЛЫН ТӨВ ГАЗРЫН ЗАХИРЛААР АНХ УДААГАА ЭМЭГТЭЙ ХҮН ТОМИЛОГДОВ
ВАШИНГТОН. /Америкийн дуу хоолой/. АНУ-ын Сенатын танхимын гишүүд Жина Хаспелыг Тагнуулын төв газрын /ТТГ/ захирлаар томилохыг дэмжсэн тухай “Америкийн дуу хоолой” агентлаг мэдээллээ.
Өчигдөр явуулсан санал хураалтаар Сенатын танхимын гишүүдийн 54 нь түүнийг ТТГ-ын захирлаар томилохыг дэмжсэн бол 45 нь эсэргүүцжээ. Ингэснээр Ж.Хаспел нь олонхийн саналаар тус газрыг удирдахаар болсон байна. Тус газрын захирлаар эмэгтэй хүн анх удаагаа томилогдож байгаа нь энэ юм.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ТТГ-ын захирлын албан тушаалд Ж.Хаспелыг нэр дэвшүүлсэн билээ. Д.Трамп “Твиттер” хуудсаараа дамжуулан түүнд баяр хүргэсэн байна.
Ж.Хаспел нь ТТГ-т 30 гаруй жил ажилласан туршлагатай нэгэн бөгөөд ТТГ-ын дэд захирлаас тушаал ахиж байна. ТТГ-ын захирлаар ажиллаж байсан Майк Помпео саяхан АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга болсон билээ.
0 Сэтгэгдэл