Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Мексикийн жагсагчид 70 хоригдлыг суллажээ

Мексикийн Чьяпас мужид эсэргүүцлийн жагсаал хийсэн олон нийт шорон эзэлж тэндээс 70 хоригдлыг суллан захиргааны байшин, соёлын төвийг нь шатаажээ. Олон нийт саяхан болсон орон нутгийн сонгуулийн талаар  шүүх шударга шийдвэр гаргаагүйг  эсэргүүцэн жагссан байна. Сонгуулийн дүнгээр эхлээд  зүүний хүчин Ардчилсан хувьсгалын намын нэр дэвшигч ялсан ч холбооны сонгуулийн байгууллага дахин санал тоолж ялалтыг түүний өрсөлдөгч, Байгаль орчин хамгаалах ногоон намын нэр дэвшигчид өгсөн нь олны дургүйцлийг төрүүлжээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан