Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Их эзэн Чингис хааныхаа мэндэлсний ойгоор олон хүн төрийн өндөр шагнал хүртлээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж их эзэн Чингис хааны мэндэлсний 850 жилийн ойг тохиолдуулан зарлиг гаргаж, олон жил үр бүтээлтэй ажилласан зарим иргэдийг төрийн дээд цол, одон, медалиар шагналаа.

"Times New Roman" Монгол Улсын Ардын багш цолоор МУИС-ийн Математик, компьютерийн сургуулийн багш, Математикийн хүрээлэнгийн тасгийн эрхлэгч, академич Абишийн Мекей, Монгол Улсын Ардын жүжигчин цолоор Драмын эрдмийн театрын жүжигчин Самбуугийн Сарантуяа, Монгол Улсын гавьяат багш цолоор СУИС-ын уртын дууны ахлах багш, уртын дуучин Цэвээндоржийн Дэлгэр, Р.Гандигийн нэрэмжит Үйлдвэрлэл урлалын политехник коллежийн захирал Жигжийн Юра, МУИС-ийн Ерөнхий ба аналитик химийн тэнхимийн зөвлөх профессор Алтанбаярын Мөнгөнцэцэг, Архангай аймгийн Эрдэнэмандал сумын ерөнхий боловсролын сургуулийн математикийн багш Гэндэнгийн Батсуурь, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын “Далайван” ЕБС-ийн  бага ангийн багш Цэвэгжавын Мааньгүмбэн, Монгол Улсын хүний гавьяат эмч цолоор Говь-Алтай аймгийн Нэгдсэн эмнэлгийн эмчилгээ эрхэлсэн орлогч дарга Хожоогийн Бааст, Дундговь аймгийн Нэгдсэн эмнэлгийн хүүхдийн ерөнхий мэргэжилтэн, зөвлөх эмч Баяраагийн Ганхөлөг, Сэлэнгэ аймгийн Нэгдсэн эмнэлгийн мэс заслын зөвлөх их эмч Довдонжамцын Чойжилсүрэн, Монгол Улсын гавьяат эдийн засагч цолоор СХД-ийн 14 дүгээр хорооны иргэн, төрийн захиргааны ахмад ажилтан Тойвогын Наранхүү, Монгол Улсын гавьяат жүжигчин цолоор Улсын Дуурь бүжгийн эрдмийн театрын гоцлол бүжигчин Ганбаатарын Цолмон, Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгын гоцлол бүжигчин Алтангэрэлийн Даваахүү, Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн цолоор нийслэлийн Сүхбаатар дүүргийн  7 дугаар хорооны иргэн, ахмад сэтгүүлч Даваагийн Дорждулам, Монголын үндэсний олон нийтийн радиогийн ерөнхий редактор Данзангийн Нямаа, Нийгмйин эрүүл мэндийн хүрээлэнгийн Биотехнологийн үйлдвэр судалгааны төвийн зөвлөх Доржийн Дандий  Монгол Улсын гавьяат малчин цолоор Баянхонгор аймгийн Баянлиг сумын  Баян-Аараг  2-р багийн тэмээчин Готовын Тойвгоо, Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын Баянцогт багийн малчин Гомбоцэрэнгийн Сампил, Монгол Улсын гавьяат мал зүйч цолоор Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 4 дүгээр багийн иргэн, мал зүйч Орынбайн Хатран, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор Улсын филармонийн концертмейстр Задгайн Туяа, Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор БХИС-ийн Батлан хамгаалах удирдлагын академийн Цэргийн удирдлагын тэнхимийн эрхлэгч, хурандаа Ванчинсүрэнгийн Чимэдсүрэн, “Алтангадас” одонгоор Эрдмийн ундраа цогцолбор сургуулийн биеийн тамирын багш Сэндэнсүрэнгийн Бадамханд, Цахилгаан тээвэр ХК-ийн тролейбусны жолооч Банзрагчийн Гантөмөр, МҮОНТ-ийн сэтгүүлч Пэрэнлэйн Алтанцэцэг, Цэргийн гавьяаны одонгоор Хил хамгаалах ерөнхий газрын Хилийн тагнуулын газрын хэлтсийн дарга, хурандаа Түмэн-Өлзийн Өлзийбаяр, Хөдөлмөрийн хүндэт медалиар  “Билэгт зам” ХХК-ийн механизмчин Бишхүүгийн Лувсан, “Ган хийц” ХК-ийн цахилгаан гагнуурчин Жанчивын Сувданзагас, Цэргийн хүндэт медалиар ОБЕГ-ын ХУД-н онцгой байдлын хэлтсийн аврах, гал унтраах 65 дугаар ангийн гал сөнөөгч Түншийн Сайнбаяр, Хилийн цэргийн 0164 дүгээр ангийн цэргийн сургалт, сахилга, албаны зохион байгуулалтын тасгийн ахлах ажилтан, хошууч Доржийн Батсоёл нарыг шагнасан юм. Ерөнхийлөгч шагналыг өнөөдөр төрийн ордонд гардуулж баяр хүргэв.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж шагнагдагсдад баяр хүргэж хэлэхдээ “Та бүхэнд Их эзэн Чингис хаан мэндэлсний 850 жилийн түүхт ой, “Монгол бахархлын өдөр”-ийн баярын мэндчилгээ дэвшүүлье. Өвөг дээдсийнхээ үйлс гавъяаг санаж дурсах, сэхээрч ухаарахын уламжлалаар Их эзэн Чингис хаан мэндэлсний 850 жилийн ойг монгол түмэн төдийгүй дэлхий дахин өргөн дэлгэр тэмдэглэж байна.

Чингис хаан бол ирт сэлмийн дохилт, эмээлт хүлгийн давхил төдийгөөр ертөнцийн гүрэн байгуулсангүй. Ухааны цараа, эв нэгдэл, үнэнч нөхөрлөлийг эрхэмлэн, хүй ертөнцийн сэтгэлийг хурааж, хүн төрөлхтний дэг журам, хөгжлийн үндсийг тавьсан эрин цагийн их удирдагч байсан билээ.

Өнөөдрийн энэхүү түүхэн өдөр, монгол түмний бахархал, эв нэгдэл, хөдөлмөрч зан чанарын илэрхийлэл болсон, эх орныхоо дөрвөн зүг найман зовхист үйлс амжилтаараа шалгарсан эгэл жирийн иргэдийнхээ хөдөлмөр зүтгэлийг Монголын төр үнэлж байна. Энд шагнал хүртсэн хүмүүсээс гадна бас манай олон иргэн төрийн өндөр шагнал хүртэж байгааг тэмдэглэн хэлэхийг хүсч байна,

Боловсролын байгууллагад тасралтгүй 43 жил ажиллаж 16 удаа нэгдүгээр анги хүлээж авсан Цэвэгжавын Мааньгүмбэн гуай, эрүүл энхийн манаанд тасралтгүй 51 жил зогсож хүн ардаа анагааж яваа эмч Хожоогийн Бааст гуай, мал сүргийг чанаржуулан, үүлдэр угсаа, ашиг шимийг сайжруулах, байгаль цаг уурын онцлогт тохирсон нутгийн хэвшлийн цөм сүрэг үүсгэх, залуу халаа малчдыг сургахад зүтгэж яваа малчин Гомбоцэрэнгийн Сампил гуай гээд эмч, багш, эдийн засагч, сэтгүүлч, жүжигчин, тэмээчин, тролейбусны жолооч, гагнуурчин, гал сөнөөгч нарын шилдэг иргэд маань шагнуулж байна. Та бүхэндээ халуун баяр хүргэе.

Та бүхний цаашдын ажил хөдөлмөрт өндөр амжилт хүсч баярыг тань хуваалцаж буй гэр бүл, үр хүүхэд, хамт олонд тань бас түүхт ойн баярыг тохиолдуулан чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлье.

Аугаа их түүхийг бүтээсэн өвөг дээдсийн үр хойч бидэнд өөдрөг гэгээн ирээдүй буй гэдэгт би итгэдэг. Их эзэн Чингис хаан мэндэлсний 850 жилийг ойг өргөн дэлгэр тэмдэглэж буй монгол түмэндээ болон Монголын төлөөх сэтгэл зүрхтэй бүхий л хүнд түүхт ойн баярын мэнд хүргэж байна” гэлээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан