Дуучин С.Жавхлан гавьяатын цол тэмдгээсээ татгалзлаа. Тэрээр “Зүүдэн бороо”, “Насны намар”, “Хилийн заставын хар нүдэн бүсгүй”, “Сүүн далай ээж”, “Сүслэн хайрлаж яваарай”, “Зүрхний уяа” зэрэг монгол түмний сэтгэлд шингэсэн хэдэн арван дуугаараа нэрд гарсан хөгжмийн зохиолч Бадарчийн Магсаржавын уран бүтээлийн хүндэтгэлийн тоглолт өчигдөр болох үеэр Монгол Улсын гавьяат жүжигчний тэмдгээ түүний энгэрт зүүн өгч “Монгол улсын гавьяат жүжигчин” цол олгов. С.Жавхлан “Намайг “Ээжийн чанасан цай”-г дуулсны төлөө Монголын төр энэ цолыг надад хайрласан юм. Гэхдээ энэ дууг хөгжмийн урлагт 30 гаруй жил зүтгэсэн энэ хүн зохиосон болохоор энэ цол тэмдэг энэ хүнд байх ёстой” хэмээн үүнийгээ тайлбарласан юм. Тэрээр Б.Магсаржавын зохиосон “Ээжийн чанасан цай”, “Хуарангийн шөнө” зэрэг хит дуунуудаа “Хайранд мансуурсан аялгуу” тоглолтод дуулсан юм.