Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ерөнхийлөгчийн тангараг өргөх үеэр мөргөлдөөн боллоо

Мексикийн шинэ ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын үеэр жагсагчид, цагдаагийнхны хооронд мөргөлдөөн болж найман хүн бэртэж гэмтэн, цагдаагийнхан 65 хүнийг саатуулсан байна. “Урьд нь хэзээ ч ийм нийтийн хамарсан эсэргүүцлийн хөдөлгөөн болж байгаагүй, үүний учрыг бид мөрдөн шалгаж тогтооно” гэж Мехико хотын дарга Марсело Эбрард хэвлэлийн бага хурал дээр мэдэгдсэн байна.

Бямба гарагийн өглөөгүүр ерөнхийлөгч Энрике Пеньи Ньетогийн  тангараг өргөх ёслол болох конгрессын ордон байрладаг хороололд олон мянган хүн цугларч хотын төв рүү нэвтрэхийг оролдон тэднийг хориглох гэсэн цагдаагийнхантай мөргөлдсөн байна. Жагсагчид бэхлэлт барин, чулуу, шатаагч шингэнтэй шил шидсэн учраас цагдаагийнхан тусгай зэвсгээр хариу барихад хүрчээ.

Саатуулагдсан хүмүүсийн тухайд хотын амгалан тайван байдлыг алдагдуулж, эмх замбараагүй байдал үүсгэсэний нь төлөө 5-30 жилийн хорих ял авах магадлалтай байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан